in

Тарвасыг илүү амттай бас сонирхолтой байдлаар идэх 15 аргыг мэдээд аваарай

Тарвас нь хүний биед тустай бөгөөд эрүүл мэндийг дэмждэг. Тарвасанд их хэмжээний амин дэм, эрдэс, ислэг, антиоксидант агуулагддаг бөгөөд эдгээр нь биеийг цэвэршүүлж хорт бодисыг гадагшлуулан хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж сэтгэл санааг сэргээдэг.

Мөн тарвасыг жирийнээр биш харин олон олон ер бусын аргуудаар идэж болдгийг мэдэх үү? Бид танд тарвас идэх 15 амтат аргыг санал болгож байна.

Тарвасан пицца

Дуртай пиццагаа зуны улиралд ийм өвөрмөц тарвасаар солих хэрэгтэй. Энэ пиццанд амин дэм, эрдэс, ислэг, антиоксидант дээд хэмжээгээр агуулагдана. Дээр нь дуртай жимс, жимсгэнүүдээ нэмээд дахин давтагдашгүй өвөрмөц зохицлыг бий болгоорой.

Дээр нь фета бяслаг, ногоо эсвэл жижиглэсэн самар асгаж болно шүү. Илүү амттай болох болно!

Зайрмаг

Ганц хоёрхон минутад шүүслэг тарвасаар ийм зайрмаг хийж болно. Танд ердөө модон иш л хэрэг болно. Идэхийн өмнө тарвасаа хөлдөөгчинд хийж хөлдөөж болно шүү.

Зууш

Зочдоо хүлээж байна уу? Баярын ширээндээ зориулж тарвасан зууш бэлдээрэй. Бусад жимсний амттай хослуулан өөрийн хүссэнээ нэм. Зөвлөгөө: тарвас нь бусад бүх жимс жимсгэнэтэй гайхалтай зохицохоос гадна бяслаг, ногоо, өргөст хэмх зэрэг ногоон ногоонуудтай зохицно.

Ундааны чимэглэл

Ундааг ихэвчлэн нимбэгний зүсмээр чимэглэдэг. Шинэлэг бай! Ундаагаа зүсэм тарвасаар ч чимэглэж болно шүү дээ. Илүү амттай, илүү догь харагдах болно.

Шорлог

Тарвасаар гайхалтай шорлог хийж болно. Жимсээ жижиг шоо дөрвөлжин хэрчээд бусад жимснүүдтэйгээ модон шоронд зоо. Мөн од эвсэл зүрхэн хэлбэртэй жигнэмэгний хэв ашиглаж болно. Ингэвэл баярын ширээнд илүү ойр болох болно!

Салатны таваг

Жимсний салатыг зөвхөн тавганд таваглах шаардлагагүй. Ийм өвөрмөц, ер бусын тавгийг ашиглаарай. Тийм “тавганд” салат илүү амттай харагдаж байгаа биз?

Хундаганы оронд

Үдэшлэгийн коктейлиудыг хундаганд биш харин зөөлөн жимсэнд хундагалаж болно шүү дээ. Үүнд тарвас хамгийн тохиромжтой. Ийм хундага хийх тийм ч хялбар биш учир тэвчээртэй байгаарай.

Бялуу

Тарвасан бялуу хийх маш олон арга бий. Тарвасны гадаргууг кремээр бүрж ч болно. Үнэхээр гоё харагдах болно. Хэрэв та залхуу бол тарвасаа хуваагаад бөмбөлгөн тарвасаар чимэглэхэд л хангалттай.

Домбо

Үдэшлэг эсвэл зуслан дээр энэ санаа хамгийн сайн тохирно. Халуун улиралд хүн бүр л юм уухыг хүсэж уух зүйлс тэр дороо замхран алга болдог.

Тарвасаар ийм домбо хийгээрэй. Танд гоожуур болон уран гар хэрэг болно. Тарвасны доторхыг суллаад шүүсийг нь гаргасны дараа жимстэй нь хамт буцаагаад хийгээрэй. Үгүй бол шүүс гарахгүй байх магадлалтай.

Тарвасны шүүсний оронд өөр ундаа ч хийж болно. Тиймээс тарвасаа зүсэхдээ бүрэн бүтэн байдалд нь анхаарч домбо болгож болохуйцаар болгоомжтой зүсээрэй.

Кубик Рубик

Иддэг кубик рубик угсрах гэж оролдоорой. Үүнийг угсрах маш амархан. Үүнд ямар ч хүч шаардлагагүй. Танд ердөө сэрээ, халбага л хэрэг болно. Тарвас дээрээ киви болон фета бяслаг нэмэхийг зөвлөж байна. Үнэхээр амттай болох болно.

Мөс

Оливийн тосыг ногоотой хөлдөөж болдгийг та өмнө нь сонсож байсан байх. Тарвасны шүүсийг ч мөн адил хөлдөөж болдог. Ийм мөсийг смузи, ус, болон бусад ундаандаа хийгээд уувал илүү амттай.

Акул

Энэ санааг “Jaws ” киноноос сэдэвлэсэн юм. Гэхдээ энэ тохиолдолд акул ямар ч хор хөнөөлгүй, хэнийг ч хазахгүй. Тиймээс түүний амнаас бөмбөлгөн тарвасыг айх зүйлгүй авч идэж болно.

Шорлогны зуух

Тарвасаар чимэглэлийн зуух хийж болно. Харин шорлогийг шортой жимс жимсгэнүүд орлох болно.

Сийлбэр

Тарвасаар сийлбэр урлах хамгийн тохиромжтой. Хэрэв та мэддэггүй бол сийлбэрийг жимс болон ногоон дээр урлаж болдог. Нэг удаа харахад гэмгүй шүү. Гайхамшиг л гэсэн үг!

Сагс

Тарвасаар үнэхээр тасархай сагс хийж болно. Харин сагсан доторх эрдэнэсийг төрөл бүрийн жимс жимсгэнээр орлуулаарай. Харин элсний оронд ямар нэг үр тариа эсвэл бор элсэн чихэр ашиглаж болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *