in ,

Гоо сайхан болон гэр ахуйтай холбоотой 15 мэдүүштэй зөвлөгөө: Эдгээр ухаалаг аргууд танд гарцаагүй таалагдана

Эмэгтэй хүн овжин бас бяцхаан зальтай байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бас их овсгоотой гэж байгаа. Ахуйн жижигхэн асуудлуудтай тулгарахаараа бүтээлч шийдэл олдог хүмүүс бол эмэгтэйчүүд. Эрчүүд харин тэдний олсон шинэ санаануудыг амжилттайгаар туршин, хэрэгжүүлж байдаг билээ.

Танд эдгээр ухаалаг зөвлөгөөнүүд таалагдана гэдэгт найдаж байна шүү!

Ямар нэгэн эд зүйлс дээрх улаан дарсны толбыг арилгахын тулд эхлээд салфетканд чийгийг нь шингээж аваад дараа нь хүйтэн усыг давстай хольж өтгөн зуурмаг болгоод толбон дээрээ түрхэнэ. Толбо нүд ирмэхийн зуурт арилна.

 

Хар даавуун дээрх цайвар толбуудыг арилгахад энгийн нэг хар фломастер тусална. Үр дүнтэй арга шүү!

 

Жийнсэн өмд худалдаж авахдаа сонгосон өмд тань танд таарах эсэхийг өмсөж үзэхгүйгээр мэдэх арга бий. Жийнсэн өмдний бүсний 2 үзүүрийг бариад хүзүүгээ тойруулан бариарай. Хэрвээ өмдний ташаа хэсгийн уг 2 үзүүр хоорондоо нийлэхгүй байвал өмд танд багадна гэсэн үг.

 

Уранхай жийнсэн өмдөн дээр туршиж үзэж болох сонирхолтой санаа… Хээтэй шилэн трикогоор юу хийж болохыг та доорх зургаас харж болно.

 

Суганы хөлрөлтөөс болж хувцсан дээр үүссэн шар толбыг нимбэгийн шүүс арилгаж өгнө.

 

Дезодорантнаас үүссэн толбыг нойтон салфетканы тусламжтайгаар арилгаж болно.

 

Өнгөгүй лак оёсон товчийг тань илүү сайн тогтооход тусална.

 

Үсний лак хувцсан дээрээс уруулын будгийн толбыг арилгаж өгнө. Толбон дээр бага зэргийн үсний лак түрхэж байлгаад дараа нь уг толботой хувцсаа ердийн үед угаадаг шигээ угаана.

 

Уксус, ус хоёрыг адил хэмжээтэй холиод арьсан гутлан дээрх толбыг арилгах спрей хийж болно.

 

Сахлын хутга, цавуутай тууз (скоч, хувцасны хог түүдэг наалт зэрэг байж болно) ашиглан хувцасны бөөсийг арилгаж болно.

 

Бариу жийнсэн өмдийг ингэж өмсөх хэрэгтэй!

 

Үсний индүү цамцны захыг өө сэвгүй индүүдэж өгнө.

 

Хуучин футболкоороо загварлаг майк хийж өмсөж болно. Хийхэд амархан байгаа биз дээ!

 

Устай хольсон архи хувцасны эвгүй үнэрийг арилгахад тусална.

 

Чийгшүүлэгч тос арьсан гутлыг шинэ юм шиг болгож, гялалзуулна. Гутланд зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдээс дутах юмгүй шүү!

Эдгээр энгийн аргууд таны амьдралд бага ч болов хэрэг болох болно гэж найдаж байна. Та уг мэдээг найзуудтайгаа заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *