Аспиринийг өвчин намдаахаас өөрөөр ашиглаж болно гэж та урьд нь бодож үзэж байсан уу? Жоргүйгээр дурын эмийн сангаас худалдан авч болох уг эм нь хэд хэдэн гайхалтай шинж чанартай.
Бид та бүхэнд хэрэг болох, ацетилсалицилийн xүчлийг ашиглаж болох 10 аргыг толилуулж байна.
Батгатай тэмцэхэд тусална
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохоор аспирин батгыг багасгаж, арьсыг тайвшруулдаг. 2-3 ширхэг аспиринийг (гадна талдаа бүрхүүлгүй байх) нунтаглаад нимбэгийн шүүстэй холино. Холимгоо батган дээрээ түрхээд 1 минут орчим байлгасны дараа угаана. Наранд гарахын өмнө түрхэж болохгүй!
Шавьжинд хатгуулсны дараах загатнааг арилгана
Шумууланд хазуулсны дараа үүсдэг загатнаа болон хавдрыг багасгахад аспирин тусалдаг. 1 ширхэг аспиринийг усаар өтгөн зуурна. Хазуулсан хэсэгтээ уг пастагаа түрхээд хэдэн минут байлга.
Нүүрэн дээрх нүхжилтийг багасгана
Аспирин нь тосны булчирхайн шүүрлийг хэвийн болгодог ба үүний ачаар нүхжилтийн хэмжээ багасч, арьс гэрэлтсэн толигор болдог. 5 минут ч хүрэхгүй хугацаанд бэлтгэж болох маскны жорыг танилцуулж байна:
- 7 ширхэг аспирин
- 3 хоолны халбага цэвэр тараг эсвэл цөцгий
- 1 хоолны халбага зөгийн бал
Цэвэрлэсэн нүүрэн дээрээ маскаа түрхээд 3-5 минут байлгасны дараа усаар угаана.
Хагнаас ангижрахад тусална
Хаг муухай харагддагаас гадна загатнуулаад байдаг болохоор таагүй байдал авчирдаг. Хагнаас ангижрахын тулд 2 ширхэг аспиринийг нухаад ойролцоо хэмжээний шампуньтай холино. Уг холимог нь толгойгоо угаахад тань хангалттай хүрэлцэнэ.
Эксфолиант (арьсны гадна давхаргыг хурдан гуужуулдаг гоо сайхны арга) шиг үйлчилнэ
Ацетилосалицилийн хүчил нь арьсны гадна давхаргын үхсэн эсүүдийг устгах нөлөөтэй. Эксфолиант бэлтгэхийн тулд хэдэн ширхэг аспиринийг устай холиорой. Уг зуурмагаа арьсан дээрээ түрхээд хэдэн минут байлгасны дараа массаж хийж өгнө. Дараа нь усаар угаагаарай. Хэрвээ та эмзэг арьстай бол ийм эксфолиантыг болгоомжтой хэрэглээрэй. Учир нь уг эксфолиант арьсыг цочроож болно.
Хөлний эвэршилтийг арилгахад тусална
Уг эмний тусламжтайгаар хөлийн улаа зөөлрүүлж болно. Учир нь аспирины найрлаган дахь хүчил хатуурсан арьсыг сайн хуулдаг. 7 ширхэг аспиринийг хоолны халбага нимбэгийн шүүстэй холиод өтгөн зуурмаг болтол нь хутгана. Уг холимгоо хөлийн улан дээрээ түрхээд 10 минутын турш хөлөө дулаалж бигнэнэ. Дараа нь уушгин чулуун хөл үрэгчээр асуудалтай хэсгүүдээ үрнэ.
Гэмтэлтэй үсийг сэргээнэ
Аспирин үсэнд ч ач тусаа өгнө. Энэ эм нь үсийг гялалзсан, эрүүл болгож, үс будсаны дараах өнгийг хадгалахад тусална. Аягатай бүлээн усанд 10 ширхэг аспирин уусгана. Уг маскаа үсээ угаасныхаа дараа түрхээд 15 минут байлгана. Дараа нь усаар зайлна.
Хувцаснаас хөлсний толбыг арилгана
Хөлснөөс үүссэн толбо бүхий муухай болсон хувцсыг буцаан амь оруулахад аспирин л тусална. 1 ширхэг аспиринийг бүлээн устай холиод хөлсний толбон дээрээ түрхэж хонуулна. Маргааш нь хувцсаа ердийн үед угаадаг шигээ угаана. Үр дүнг нь та гайхашрах нь лавтай.
Ванны өрөөн дэх савангийн загалтсан толбуудыг арилгана
5 ширхэг аспиринийг нунтаглаад дурын 1 порц цэвэрлэгч бодисоо хийнэ. Холимгийг шаардлагатай гадаргуу дээр түрхэж 30 минут байлгана. Дараа нь порлоны тусламжтайгаар бохирдлыг арилгана.
Цэцэгнүүдийн амьдрах хугацааг уртасгана
Хэрвээ усанд нь 1 ширхэг аспирин хийх юм бол цэцгийн баглаа ваарандаа арай удаан байх болно. Учир нь аспирин усан дахь pH-ийг өөрчилж, усан дахь бактери үүсэлтийг удаашруулна. Энэ аргыг сарнай цэцгэн дээр туршихад илүү үр дүнтэй.
Эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийн өмнө арьсны эмч болон, дотрын эмчтэй зөвлөхийг санал болгож байна.