in

ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ

Хайр дурлалын харилцаа нийт 5 үе шаттай байдаг. Гэвч ихэнх хосууд 3 дахь үе шат дээр очоод бууж өгдөг!

“Миний ханилах хүн биш бололтой” – залуу хосууд бие биенээ ойлгохгүй муудалцсаныхаа дараа дотроо ийм бодол тээн явдаг. Энэ бодол төрөхөөс өмнө та хоёрын харилцаа хэнээс ч дутахааргүй сайхан байсан мэт. Үнэндээ ч тийм байсан. Гал шиг дүрэлзэж байгаа хайр дурлал яагаад гэнэт ингэж унтрах болов? Ойлгомжгүй байна уу?

Алдартай сэтгэл судлаач Жек Дэймонд 40 жилийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулж байна. Түүний үзэж байгаагаар хүмүүс өөрийнхөө “нөгөө талыг” үнэхээр олж авдаг. Харамсалтай нь хайр дурлалынхаа 5 үе шатыг давж туулж чаддаггүйд л байгаа юм гэжээ. Ямар үе шатыг давж чадахгүй байгааг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Дурлах – аз жаргалын гормоноор бялхсан үе: дурлаж байгаа хосуудын хувьд бие биедээ найдаж, хүсэж мөрөөдөх үе юм. Тиймээс хосууд бие биедээ өөгүй төгс хүмүүс шиг санагдах бөгөөд харилцан бие биенийхээ хүсэл, мөрөөдлийг биелүүлэхэд бэлхэн байна.

Энэ үе дээр дурлал батжиж, болзоо нь хамтын амьдралаар солигдоно. Хосууд бие биенээ улам илүү таних болж, бие биендээ нөлөө үзүүлж эхэлнэ. Энэ цаг хугацаа бол хосуудын аз жаргалтай үе, хоёулхнаа ертөнцөөс тасарсан мэт. Энэ үед хүсэн хүлээж байсан хүүхэд төрж хосуудын харилцааг улам ойртуулна. Хосууд өөрсдийгөө хайрлуулж байгааг мэдрэх бөгөөд хэн хэндээ хэрэгтэй гэдгийг улам ухамсарлана. Энэ үед насныхаа ханийг олсон байна гэдэгтээ бүрэн итгэх бөгөөд хувь заяандаа баярлах үе ажээ.

Энэ үед бүх итгэл найдвар нурна. Хосууд бие биенээ үзэж чадахаа больж, яагаад ч юм хайргүй мэт сэтгэгдэл төрж эхэлнэ. Харилцаагаа түр завсарламаар ч юм шиг. Эсвэл цаашид хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлэх нь зүйтэй гэж бодогдоно. Өөрийгөө болон өрөөл бусдын сэтгэлийг зовоох хэрэг байна уу? гэдэг бодол салахгүй. Бидний харилцаа сайхан байсан, харин одоо … гэж бодохоор …

Зүрхээ чангалахдаа чангалж, нүдээ анихдаа аниж 3 дугаар үе шатыг даван туулж чадсан бол хосууд дараах үе рүү шилжинэ: хайртай хүнийхээ тухай бодож байсан муу үзэл бодол сарнин алга болно. Урьд өмнө цуг амьдрахыг хүсэж мөрөөддөг байсан хэн нэгэн биш, үнэхээр таныг хайрладаг хүнтэй амьдарч байгааг ухаарна. Хамт амьдарч байгаа хүнийхээ дутагдалтай талыг олж мэдсэн, үүнийг нь ч уучилсан. Хосууд бие биетэйгээ салахааргүй наалдсан, энэ бол жинхэнэ хайрын дээд үе юм.

Хосууд бие биенийхээ дутагдлыг ойлгож харилцан буулт хийсний дараа цугтаа аливааг өөрчлөх хүчтэйгээ ухамсарлаж эхэлнэ. Зөвхөн хоёр биенийхээ төлөө бус, нийгмийн сайн сайхны төлөө цугтаа ихийг хийж чадна. Нэг хүн шиг бодож сэтгэж, ажиллаад ирэхээр хэний ч өмнө нүүр бардам “Энэ миний насны хань” гэж хэн хэн нь хэлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *