Энэ бол зүгээр ч нэг залуужуулах маск биш харин хөгшрөлтийн эсрэг гайхалтай жор юм. Танд танилцуулж буй үр дүн сайтай уг маск нь арьсны эд эс бүрт тэжээл өгдөг. Хуурайшиж гундсан арьс ч илүү уян хатан болж, жижиг үрчлээнүүд тэнийж, гүн үрчлээнүүд арай багасна.
Үрчлээний эсрэг желатиний маск нь арьсны гүн дэх давхаргыг коллагенаар тэтгэж, үүний ачаар арьсны өнгөн давхарга толигор болно. Танихгүй хүмүүс таны насыг асууж ч мэднэ…
Хэрвээ та бидний танилцуулж буй уг жорыг хэрэглэснээр эерэг үр дүн гарсан бол заавал доор сэтгэгдэл үлдээгээрэй. Таны талархалыг бид гүнээ хүндэтгэн хүлээн авах болно.
Желатиний маск
Орц:
- 1 хоолны халбага желатин
- 5 хоолны халбага сүү
- 10 дусал А амин дэм
- 10 дусал Е амин дэм
- 1 өндөгний шар
- 1 цайны халбага оливийн тос
Хэрэглэх:
- Сүүгээ бага зэрэг халаана. Дээр нь желатин нэмээд уг холимгоо сайтар хутгана. 30 минут байлгаж желатинаа дэвтээнэ. Бөөгнөрсөн үгүйг нь сайн шалгана.
- Бусад орцуудаа нэмнэ: өндөгний шар, витаминууд, оливийн тос.
- Холимгоо усны ууран дээр бүлээн болтол нь халаана.
- Цэвэрлэсэн нүүрний арьсан дээрээ маскаа түрхээд 30 минут байлгана. Дараа нь хүйтэн бүлээн усаар угаана.
Желатиний маскны үр нөлөөг миний танилууд нэг бус удаа гайхан шагширч байна. Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд уг арьс эмчилгээний аргыг барагцаагаар 10 удаа хэрэглээрэй. Желатиний маскийг өнжөөд нэг удаа тавьж байвал илүү сайн. Арьс залуужиж, хүрэхэд зөөлөн болсон нь илт мэдрэгдэх болно. Яг л гүйцэд боловсорсон чангаанз шиг…
Хэрвээ желатинийг өргөст хэмхний шүүстэй холих юм бол арьсыг чангаруулахаас гадна цайруулах үйлчилгээтэй маск бэлэн болно. Зуны цагт, хэт ягаан туяаны нөлөө их байдаг энэ л үед энэ маскийг заавал хэрэглээрэй.
Хуурай арьсны дахин нэг шидэт жор бий. Хоолны халбага желатинийг бүлээн усанд уусгаад, багахан хэмжээний сайн чанарын цөцгийн тостой холино. Уг маскаа арьсандаа 20 минут тавина. Танд үр дүн нь таалагдана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Уг мэдээг найз охидуудтайгаа заавал хуваалцаарай!