Шкаф дүүрэн хувцас, харин өмсөх юм юу ч алга. Энэ асуудал магадгүй олон эмэгтэйчүүдэд тулгардаг байх. Яагаад ийм байдал үүсдэг вэ гэхээр бидний ихэнхи худалдан авалт бодлогогүйгээр, сэтгэлийн хөөрлөөр хийгдсэн байдаг. Ихэвчлэн шинэ зүйл худалдаж авлаа гэхэд тэрэнтэй зохицуулаад өмсчих юм олддоггүй.
Ийм асуудлыг шийдэх амархан, ердөө л капсул хувцасны шүүгээний санааг амьдралдаа хэрэгжүүлэхэд хангалттай.
Капсул хувцасны шүүгээ гэж юу вэ?
Капсул хувцасны шүүгээ гэдэг нь хоорондоо зохицдог хувцас, жижиг хэрэглэлүүдийн цогц юм. Ихэвчлэн боломжит 12-18 янзаар хослуулан өмсөж болох, 12 хүртэл хэмжээний хувцас болон жижиг хэрэглэлийг (аксессуарыг) агуулсан байдаг. Иймээс хувцас, хэрэглэлээ нэг их анзааралгүйгээр сонгож авч хувцаслаж болно. Ямар ч ээмэг, цүнх сонголоо гэсэн өмссөн хувцастай тань зохицно гэсэн үг юм.
Капсул хувцасны шүүгээ бүрдүүлэх дүрмүүд
1. Хувцасны шүүгээний хувцас, хэрэглэл бүр уг шүүгээний багцын дурын нэг юмтай зохицож байх ёстой.
2. Ямар эсгүүр танд илүү зохиж, ямар хувцас, хэрэглэлүүд таны давуу талуудыг тодруулж сул талуудыг тань нуудаг болохыг олж мэдэх.
3. Капсул хувцасны шүүгээний суурь нь аль ч улиралд тохирох, олон жил өнгөрсөн ч хуучрахааргүй сонгодог хэв маяг. Эдгээр нь классик жийнс, цамц, нэг өнгийн цулгуй свитерэн цамц, богино цамц болон футболк (топ), цулгуй пальто, харандаа юбка, энгийн даашинз гэх мэт.
4. Капсул шүүгээний хувцас, хэрэглэлүүдийг аль болох сайн чанартайгаас нь сонгож авах. Ингэж байж л эдгээр сонгосон зүйлс тань удаан хугацаанд хэрэгцээг тань хангана шүү дээ.
5. Ийм хувцасны шүүгээг шинэлэг болгоход амархан. Тухайн улиралд моодонд ороод байгаа зүйл болон аксессуараас хэдийг нэмэх л шаардлага гарч ирнэ. Улирал бүр бүх юмаа өөрчлөх шаардлагагүй. Хэдэн ширхэг загварлаг шаардлагатай must-have юмнууд худалдан авахад л болно.
6. Өнгөний хувьд хувцасны багц нь 3-4 янзын өнгийг агуулах ба 1-2 нэг төрлийн өнгөтэй байх ёстой. Энгийн, даруухан өнгө заавал байх ёстой. Аль нэг өнгө нь акцент өгөх үүрэгтэй байх. Эсрэг тэсрэг өнгүүдийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
7. Худалдан авалт хийх оновтой дараалал бол эхлээд даашинз, дараа нь юбка болон өмднүүд, тэгээд свитер, топ, дараа нь гутал болон жижиг хэрэглэл, хамгийн сүүлд нь гадуур хувцас.
8 хувцас + 8 жижиг хэрэглэл = 17 янзын хэв маяг
Дүрэм хэрхэн ажил хэрэг болдгийг харуулахын тулд бид өнгөлөг, өдөр тутмын капсул хувцасны шүүгээг бүрдүүллээ. Шүүгээ үндсэн хувцаснуудаас бүрдэх ба тренд болоод байгаа зүйлүүдээр баяжуулагдсан.
Бид 8 янзын хувцасны зүйлийг ашигласан: пальто, свитер, бомбер, даашинз, жийнс, кроп-топ, юбка, цамц.
Түүнчлэн 8 жижиг хэрэглэл ашигласан: пүүз, туфль, 2 цүнх, үүргэвч, тэлээ, ороолт, нүдний шил.
Капсул хувцасны шүүгээ маш эвтэйхэн. Бидний бэлтгэсэн мэдээ танд шинэ санаануудыг өгч, төгс хувцасны шүүгээгээ бүтээхэд тань тусалсан гэж найдаж байна.