in

Таны алган дээрх зүрхний шугам – таны хайр дурлалтай холбоотой бүхий л асуултын хариултыг илэрхийлнэ

Таны хайр дурлалын тухай асуултын хариулт таны алганд бий гэдгийг мэдэж байсан уу? Зүрхний шугам – таны хайр дурлалтай холбоотой бүхий л асуултын хариултыг илэрхийлнэ. Энэхүү нийтлэлийг уншаад өөрийнхөө хувь заяаг олж мэдээрэй.

Юуны түрүүнд зүрхний шугамыг алганаасаа олж хараарай – таны амьдрал ямар байх, тэр дундаа таны хайр дурлал хэрхэхийг энэ шулуун танд хэлж өгнө. Зүрхний шугам долоовор эсвэл дунд хуруунаас эхлээд чигчий хурууны доод хэсэгт дуусна.

А. Хэрвээ таны зүрхний шугам яг дунд хуруунаас эхэлж байвал – та төрөлхийн удирдагч, өөрийн амбицтэй, бие даасан, ухаантай, бусдыг шүүж, бие даан шийдвэр гаргах хүчтэй. Та бусдыг төдий л хайрлаж энэрдэггүй – өөрөөр хэлбэл та хүйтэн хүн.

Б. Хэрвээ таны зүрхний шугам дунд болон долоовор хурууны дунд хэсгээс эхэлж байвал – та сайхан сэтгэлтэй, эргэн тойрныхондоо анхаарал тавьдаг нэгэн. Та аливаа асуудалд шийдэмгий бус болгоомжтой ханддаг, гэхдээ та маш найдвартай хүн. Аливаа шийдвэр гаргахдаа саруул ухаанаар тунгаан бодохыг эрмэлздэг.

В. Хэрвээ таны зүрхний шугам долоовор хуруунаас эхэлж байвал – та яг л зүрхний шугам нь дунд хуруунаасаа эхэлж байгаа хүнтэй адил буюу А хэсэгт дурдсан хүмүүстэй адил.

Г. Сүүлийн хэсэг, хэрвээ таны зүрхний шугам  долоовор болон эрхий хурууны дундаас эхэлбэл – та тэвчээртэй, халамжтай, зөөлөн зүрх сэтгэлтэй  хүн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *