Томоохон их дэлгүүрүүдэд хүртэл хуурамч/дуураймал бараа зардаг нь харамсалтай санагдана. Харамсаад зогсохгүй эрүүл мэндэд ч хортой. Иймд хуурамч үнэртэй усыг жинхэнээс нь ялгах дараах шинж тэмдгүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.
Гялгар уутан савлагаа
Жинхэнэ үнэртэй усны гялгар уут үрчийхгүй сайн татагдсан байдаг. Хуурамч нь үрчийж, энд тэндээ таталдана.
Амсрын наалт
Гялгар уутны амсрын наалт 5 мм-ээс ихгүй, жигд байхаас гадна цавууны наалт нь мэдэгдэхгүй байх ёстой. Жинхэнэ үнэртэй усны наалт нь маш нимгэн, цэвэрхэн байна.
Зузаан кардон цаас
Жинхэнэ үнэртэй усны үйлдвэрлэгчид картонон цаасанд ямар ч хэмнэлт гаргахгүй, хайрцагт хийсэн шилтэй үнэртэй ус холхиод байдаггүй. Сайн чанарын цаас ашиглаж хийсэн байдаг.
Цаасны өнгө нь саарал биш цагаан байх ёстойг анхаарна уу.
Савлагааны бичилт
- Экологийн савлагааны тэмдэг (эргэлдсэн дугуй)-ийн хар зүү нь цагаан зүүнийхээ дээр байрласан байна.
- Дэлгүүрт зарж байгаа үнэртэй усны мэдээллийг шууд интернэтээр албан ёсны сайт руу нь орж шалгаж болно. Ингэхээсээ та бусдаас ичих хэрэггүй.
Дизайн
Алдартай брэндийн үнэртэй усыг ихэвчлэн маш адилханаар дуурайлгаж хийдэг. Тийм учраас үнэртэй ус авахдаа хайрцаг, бичилт, шилэн савны хэлбэр дүрс зэргийг нарийвчлан сайтар ажиглаарай.
Үнэртэй усны өнгө
Алдартай брэндийн үнэртэй усны өнгө ихэвчлэн цайвар өнгөтэй буюу элдэв өнгө оруулагчгүй байдаг. Тод өнгө нь уг үнэртэй усыг хуурамч болохыг илтгэж байгаа юм.
Шилний таг
Жинхэнэ үнэртэй усны тагны тэмдэглэгээний хэмжээс жигд байдгийг анхаарна уу.
Бүтээгдэхүүний серийн дугаар
- Үнэртэй усны савны доод хэсэгт дардастай байна (наалт биш)
- Шилэн дээрх серийн дугаар цаасан хайрцагны серийн дугаартай адил байна.
Шилэн сав
Жинхэнэ үнэртэй усны шилэн сав маш цэвэрхэн хийцтэй байдаг. Харин хуурамч үнэртэй усны шилэн савны хэлбэр бохир хийцтэй нь илт харагдана.
Ерөнхийд нь авч үзвэл жинхэнэ үнэртэй усны бүх зүйл төгс хийгдсэн байна. Хуурамч үнэртэй усыг сайтар ажиглавал ямар нэгэн бохир эсвэл хямдхан хийц харагдах болно.