Өнөөдрийн зах зээлд зарагдаж байгаа тоо томшгүй гоо сайхны бүтээгдэхүүнээс сонгож авахад бэрх учраас блогоос тусламж авахаар ханддаг. Don’t Touch My Face –ийг 24 настай Адэль Мифтахов хөтөлдөг бөгөөд тэрээр петрофизикч юм. Бүсгүй өөрийн шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан үнэнийг мэдэхийг хүсжээ. Тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн дээр хэд хэдэн туршилт хийсэн байна. Ингээд арьс арчилгааны талаарх шинжлэх ухааны үндэстэй зарим нэг тайлбарыг сонирхуулъя.
Яг одооноос зогсоох арьс арчилгааны арга.
Савангаар угаах
Саван арьсыг хуурайшуулж арьсны хамгаалах үеийг гэмтээдэг байна. Мөн SLS (Sodium Laureth Sulfate)-ийн орцтой савангаас зайлсхийж нүүр цэвэрлэгээний зөөлөн хөөс, тусгай лосьоноор угаахыг зөвлөж байна.
Скрабаар цэвэрлэх
Скраб арьсыг гэмтээж муухай болгодог. Скрабаар угаасны үр дүн ч эргэлзээтэй: нэгдүгээрт-үр дүн нь хурдан арилдаг, хоёрдугаарт – дахин дахин угаалгах гээд байдаг. Нүүрний арьсыг жигдрүүлэх арга бол – хүчилтэй шингэн ашиглах юм.
Тослог ихтэй арьс арчилгаанд хэтэрхий их анхаарал тавих
Арьсаараа хэдий их оролдоно төдий чинээ арьс тань хурдан муудна. Арьсандаа тохирсон шилдэг аргыг сонгож, шат дараатайгаар арчилсан тохиолдолд таны арьс талархах болно. Хэрвээ арьсны бохирдол илүү их ноцтой бол мэргэжлийн гоо сайханчид шууд хандаж үйлчилгээг нь авсан дээр.
Шарах
Нар – арьсанд тохирохгүй “найз”. Нарны туяаны хор таны арьсанд хуримтлагдсаар байх тул арьс тань толботой болдог. Иймээс жилийн дөрвөн улирал нарнаас хамгаалах тос түрхэх нь зөв юм. Хэрвээ биеэ борлуулахыг хүсвэл авто шарлагын газарт очиж шараарай-эрүүл мэнд чухал шүү.
Хөргөгчөө гоо сайхны бүтээгдэхүүн болгох
Уламжлалт гоо сайхны бүтээгдэхүүн сайхан ч гэсэн үе өнгөрөөсөн гэдгийг анхаарах нь хэрэгтэй болов уу. Нүүрэндээ тараг түрхэх болон сүүн хүчилтэй крем түрхэх хоёрын ялгаа маш их юм шүү. С аминдэм арьсанд шаардлагатай нь үнэн, гэхдээ аминдэмийг нухаад тосондоо хольж байх хооронд урвалд орж ямар ч хэрэггүй эд болно.
Интернетийн сэтгэгдэл, зөвлөмжид сохроор итгэх
Интернетийн ямар ч зөвлөгөө, сэтгэгдэл мэргэжлийн гоо сайханчийг орлож чадахгүй. Та өөрөө л өөрийнхөө арьсны онцлогийг мэдэрнэ. Интернетэд байгаа хэн нэгний зөвлөгөө танд ямар хор уршиг авчрахыг хэн ч таашгүй.
Та арьс арчилгаанд болгоомжтой хандаж сураарай. Таны арьсанд ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлж байгааг таны арьс л мэдэрнэ. Та энэ нөлөөллийг анзаарч чадвал өөрийнхөө арьсыг ямар ч мэргэжилтнээс дутахааргүй арчилж чадна.
Өдөр тутмын арьс арчилгааны 4 алхам.
Цэвэрлэгээ
Хөөсөрдөггүй бодис сонгоорой – сүү, бальзам, цэвэрлэгч крем, эсвэл SLS-гүй цэвэрлэгч савангаар угаана. Хэрвээ таны нүүр будагтай бол юуны түрүүнд будгаа арилгаад дараа нь угааж цэвэрлээрэй.
Тоник
Хүчилтэй тоник сонгоорой. Хүчлийн орцтой тоник нь нүүрний арьсыг жигдрүүлж зөөллөхөөс гадна элдэв бохирдлыг гүн цэвэрлэнэ. Салицилийн хүчил (аптект зардаг нь биш шүү, аптект зардаг нь маш өндөр тунтай учраас таны арьсны бохирдлыг арьстай нь цуг хуулах биз) тослог арьсанд илүү тохиромжтой, мөн АНА-хүчлийн орцтой байж болно.
Чийгшүүлэх
Өөрийн арьсанд тохируулж кремээ сонгоорой. Крем бол зөвхөн хамгаалах давхарга, арьсыг чийгшүүлж тэжээл өгнө. Хэрвээ танд нэмэлт арчилгаа шаардлагатай бол эмчилгээний кремийг чийгшүүлэгч кремийн өмнө түрхээрэй.
Нарнаас хамгаалах
Эгч, дүү ихрүүд. Тэдний нэг нь АНУ-ын хойд хэсэгт амьдардаг, тамхи татдаггүй, харин нөгөө нь – Калифорнид амьдардаг, 16 жилийн турш тамхи татаж байгаа. Нарнаас хамгаалах тос түрхэх эсэх нь таны сонголт – гэхдээ ялгааг нь та дээрх зургаас хараарай.
Арьс арчилгааны өөр бусад зөвлөгөөнүүд:
Хар батганаас салахад тань салицилийн хүчил эсвэл жирийн тос (олив мэтийн) тус болно. Хар батгатай хэсэгт тосоо ихээхэн хэмжээгээр түрхэж зөөлөн иллэг хийгээрэй. Иллэгийг удаан хийнэ. Дараа нь угаана. Хар батга арилаагүй ч гэсэн ямартай ч цайсан байхыг та харна.
Мөн, удсан батгыг салицилийн хүчил сайн салгана.
Бактерийг арилгахдаа бензолин пероксидоор (жишээ нь “Базорин”, гэхдээ таны арьс хэт мэдрэмтгий бол зөв сонголт биш шүү) цэвэрлэнэ. Мөн, антибиотикууд гүн цэвэрлэж өгөх хэдий ч бактерийн дараагийн үржил илүү хурдан явагдах талтай.
Арьсан дээр үүсэн толбо, нүх зэргийг арилгахад хүчил, аминдэмтэй бэлдэц үр дүнгээ өгнө. Гэхдээ гүн нүх, шархыг арилгаж чадахгүй, зөвхөн мэргэжлийн гоо сайханч дээр очиж эмчлүүлээрэй.