in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хамгийн амттай шарсан төмс бэлтгэх 5 төрлийн жор: Бүгдийг нь хийж үзээрэй, танд гарцаагүй таалагдана

Хүн бүр 3-аас доошгүй төмстэй хоол хийж мэддэг. Танд төмс шарах 5 өөр аргыг санал болгож байна. Хийгээд үзээрэй, таалагдана гэдэгт итгэлтэй байна!

Нэгдүгээр арга

Орц:

  • 1 кг төмс
  • 2 амны халбага цөцгийн тос
  • 2 амны халбага ургамлын тос

Бэлтгэх арга:

Төмсөө эхлээд хальсална. Жижиг шоо дөрвөлжин хөшиглөнө. Буцалсан усанд чанана. Хайруулын тавган дээр цөцгийн тос болон ургамлын тосоо халаана. Дээр нь төмсөө нэмээд хэдэн минутын турш алтлаг шаргал өнгөтэй болтол шарна.

Хоёрдугаар арга

Орц:

  • 1-2 ширхэг том төмс
  • 60 мл газрын самрын эсвэл оливийн тос
  • Давс, нунтаг перц, розмарин

Бэлтгэх арга:

Төмсөө хальсална. Босоогоор нь 4 хэсэгт хуваагаад хөндлөн дундуур нь нэг хуваана. Буцалсан усанд хийж чанана. Хайруулын тавганд тос хийнэ: гол нь шарах явцад хайруулын тавагны ёроолыг бүхэлд нь бүрхсэн байх ёстой. Хайруулын тавганд хоёр зүсэм төмс хийгээд шарагдаж эхэлтэл хүлээнэ. Шарагдаж эхэлмэгц үлдсэн төмсөө бүгдийг нь нэмээрэй. Төмсөө 2-3 минут тутамд хуурч болтол нь шарна. Сүүлд нь амтлагчуудаа цацна. Бэлэн болсон төмсөө цаасан алчуур дээр тавьж илүүдэл тосыг шингээж авна.

Гуравдугаар арга

Орц:

  • 1 кг төмс
  • 2 амны халбага цөцгийн тос
  • 125 мл ургамлын тос
  • 1 улаан сонгино

Бэлтгэх арга:

Цэвэрлэсэн төмсөө 2 см орчим зузаантай хэрчинэ. Хайруулын тавганд нийт цөцгийн тосны 1/3-ыг, ургамлын тосны 1/3-ыг хийнэ. Тос халтал түр хүлээнэ. Халмагц дээр нь төмс болон цагирган хэрчсэн сонгины 1/3-ыг хийнэ. Байнга хуурч шаргал өнгөтэй болтол шарна. Төмсөө цаасан алчуур дээр тавиад халуунаар нь байлгана.

Дөрөвдүгээр арга

Орц:

  • 2 кг төмс
  • 45-60 мл оливийн эсвэл ургамлын тос
  • 2 том бөөрөнхий сонгино (нарийн хэрчинэ)
  • 1-2 хумс сармис (том хэрчинэ)
  • 6-8 зүсэм шийргүй гахайн мах (жижиглэж хэрчинэ)
  • Далайн давс, нунтаг перц

Бэлтгэх арга:

10-15 минут төмсөө хальстай нь чанана. Дараа нь хөргөөд жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Ургамлын эсвэл оливийн тосны талыг хайруулын таваг дээр халаана. Сонгино, сармисаа шаргал өнгөтэй болтол шарна. Сонгино, сармисаа таваглаад, таглаад халуунаар нь байлгана. Хайруулын тавгандаа гахайн махаа хийгээд шаржигнасан гадаргуутай болтол шарна. Тосоо сонгино, сармисан дээрээ нэмж үнэр нэмнэ.

Хайруулын тавгандаа үлдсэн тосоо нэмнэ. Хайруулын тавгандаа төмсөө хийгээд шаргал өнгөтэй болтол шарна. Сүүлд нь сонгино, сармис, гахайн махаа нэмээд давс, перцээр амталж 3-4 минут хамтад нь шараарай. Идэхийн өмнө төмсөө жижиглэсэн шинэхэн ногоогоор чимэглэж болно.

Тавдугаар арга

Орц:

  • 3 том төмс
  • Ургамлын тос
  • Тал улаан сонгино
  • 1 хумс сармис

Бэлтгэх арга:

Төмсөө цэвэрлээд жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Шарах шүүгээгээ 180-200 °С хүртэл халаана. Листэн дээрээ ургамлын тос асгана. Тос ёроолыг тэр чигт нь бүрхэж байх ёстой. Сонгино, сармисаа жижиглэж хэрчинэ. Листэн дээрээ төмсөө тавиад дээр нь сонгино, сармисаа тавьж давс, перцээр амтална. Листээ шарах шүүгээндээ хийгээд төмсөө 20-25 минут орчим жигнээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *