in , ,

ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн

Ердөө 3-хан өнгийн хувцас таныг бүрэн илэрхийлж өгч чадна. Тансаг бөгөөд “үнэтэй” харагдуулах өнгийг та бүхэнд танилцуулъя

Бүсгүйчүүд хувцас сонгож авахдаа материал, загвар, чанараас илүүтэй өнгийг чухалчлах нь бий. Өөрийнхөө зан чанар, өнгө төрхийг илэрхийлэхэд цөөн тооны өнгийг сонгох боломжтойг та мэддэг үү?

Таныг тансаг бөгөөд “үнэтэй” харагдуулах өнгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Цагаан

Цагаан өнгө: “би нийтийн унаанд суудаггүй, миний амьдардаг гудамж ямар ч хоггүй” гэж хэлж байгаа мэт.

  • Цагаан – шинэ хар өнгө л гэж ойлгох хэрэгтэй, дээрээс доошоо цав цагаанаар хувцаслаж болно, харин хар болон өөр тод өнгийн гоёл чимэглэлээр гангараарай.
  • Цагаан өнгө зөөлөн цэнхэр болон саарал өнгөтэй зохицдог.
  • Олон хүнээс сондгойрохыг хүсэж байгаа бол цагаан пальто өмсөөрэй. Нарны шил зүүвэл ямар ч супер одоос дутахааргүй харагдана.
  • Цагаан өнгийн гутал, цүнх өдөр тутмын хувцсыг загварлаг харагдуулна. Яг л мэргэжлийн стилист загварыг нь гаргасан мэт.

 

Улаан

Улаан өнгийг тансаг өнгөөр өргөмжлөөд удаж байна. Эрч хүчтэй, зоригтой эмэгтэйчүүд энэ өнгийг сонгодог.

  • Улаан өнгийн хувцас сонгосон бол арьс, үс, нүүрний будалтаа төгс хийх хэрэгтэй.
  • Улаан, хар өнгийг хослуулах ёстой гэдгийг март – хэт эмгэнэлтэй харагдах болно. Хар өнгийг та зөөлөн бор, эсвэл цайвар шаргал өнгөөр орлуулж болно. Харин бусад гоёл чимэглэл, туфли зэрэг нь хар өнгөтэй байж болно.
  • Мөн улаан өнгийн гоёл чимэглэл ч улам тансаг харагдуулах талтай.
  • Улаан өнгийн дээгүүр өмсөх хувцас нь элдэв анхаарал татах гоёлгүй байвал зохилтой.
  • Улаан өнгийн лакан туфли өмсөж байгаа бол цайвар өнгийн кашмерин пальто өмсөөрэй.
  • Улаан өнгийн уруулын будаг ч илүүдэхгүй. Ямартай ч, цагаан эсвэл цайвар ягаан өнгө нэмэхэд таныг илүү орчин үеийн загвар руу ойртуулж өгнө.

 

Хар хөх

Тайван өнгөөр тодорхойлогдох бөгөөд өнөөдрийн загварынхан тэр болгон ашиглаад байдаггүй нь харамсалтай. Цагаан, улаан өнгөтэй гайхалтай зохицох тул энэ өнгийг сонгож байгаарай.

  • Далайн усан өнгөтэй ноосон пиджак нь сул өмд, жинсэн өмд мөн харандаа-банзал, дунд зэргийн богино банзалтай гайхалтай зохицно.
  • Улаан, цагаан өнгөөс гадна хар хөх өнгийг зөөлөн сул бор өнгөтэй хослуулж болно.
  • Энэ өнгө дээр амьтны дүрстэй гоёл чимэглэл гайхалтай харагддаг нь сонин.
  • Хар хөх өнгө нь хар өнгөнөөс дутахааргүй таныг гуалиг харагдуулна. Илүү гоц харагдахыг хүсэж байгаа бол өнгийн хослол гаргаарай, жишээ нь улаан, цагааныг нэмж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *