in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Ахлах тогооч нарын амтат салат хийдэг 10 нууц жор – Хийхэд хурдан бас хялбархан

1. Хавч, улаан лоолийн салат

Орц:

  • Хавч – 150 гр
  • Улаан лооль – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Хатуу бяслаг
  • Майонез – 20 гр

Хийх арга:

Хавчны мах болон улаан лоолио нарийхан урт хэрчинэ. Улаан лоолийн шүүсийг аваарай. Бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Сармисаа жижиглэн хэрчинэ. Майонезоор амтлаарай.

 

2. Хатагтай салат

Орц:

  • Тахианы цээж мах – 300 г
  • Өргөст хэмх – 150 г
  • Лаазалсан вандуй – 150 г буюу тал лааз
  • Зөөхий – 150 г
  • Яншуй
  • Давс

Хийх арга:

  • Тахианы цээж махаа 20 минут орчим буцалгаж болгоод хөргөнө.
  • Өргөст хэмжээ дунд зэргийн дөрвөлжин хэрчинэ.
  • Яншуйгаа жижиглэж хэрчинэ.
  • Тахианы махаа дөрвөлжин хэрчинэ.
  • Салат зуурах савандаа мах, өргөст хэмх, яншуй, ногоон вандуйгаа хийнэ.
  • Зөөхий, давсаар амтлаад сайтар хутгана.

 

3. Шош болон хавчны махтай салат

Орц:

  • Улаан шош – 200 гр
  • Чанасан өндөг – 2-3 ш
  • Хавч – 200 гр
  • Зөөхий, давс, перец, ногоон амтлагч ногоонууд

Хийх арга:

Шошны шүүсийг асгана. Хавч, өндөг болон амтлагч ногоонуудаа жижиглэн хэрчээд саванд хийж давс, зөөхийгөөр амталж хутгана.

 

4. Утлагатай хиамтай амтат салат

Орц:

  • Лууван (түүхий) – 1 ш
  • Бяслаг – 100 гр
  • Утлагатай хиам – 100 гр
  • Сармис – 3 хумс
  • Майонез – 2 х.х
  • Лаазалсан эрдэнэшиш – 1 лааз
  • Давс, перец – өөрийн хүссэнээр

Хийх арга:

Лууван, бяслагаа үрүүлээр үрж жижиглэнэ. Хиамаа нарийхан урт хэрчээд лууван, бяслаг, эрдэнэшиш, сармисаа саванд хийж майонезоор амтална. Давс, перецээр амтална.

 

5. “Франц” салат

Орц:

  • Алим – 2 ш
  • Чанасан өндөг – 4 ш
  • Шинэ лууван – 2 ш
  • Майонез
  • Сонгино
  • Бяслаг

Хийх арга:

1-р давхарга: шарсан сонгино (би хувьдаа сонгиногүй хийдэг), майонез

2-р давхарга: 1 алим тор үрүүлээр үрээд майонезоор амтална

3-р давхарга: 2 өндгөө том үрүүлээр үрээд майонез түрхэнэ

4-р давхарга: 1 луувангаа том үрүүлээр үрээд майонез түрхэнэ

5- р давхарга: бяслагаа том үрүүлээр үрнэ.

Энэ мэт давхаргыг нэмсээр байна. 1 алим, 2 өндөг, 1 лууван, бяслаг

 

6. “Хурдан бөгөөд амттай” салат

Орц:

  • Байцаа
  • Шинэ өргөст хэмх
  • Сонгино
  • Хиам
  • Майонез
  • Амтлагчууд

Хийх арга:

Байцаагаа жижиглэн хэрчинэ (хятад байцаа илүү амттай байдаг). Өргөст хэмх, хиамаа урт хэрчих бол сонгиноо тал цагираг хэлбэрээр хэрчинэ. Майонез, давс, перецээ хийгээд хутгана.

 

7. Утсан тахиан мах, алим, ананастай салат

Орц:

  • Утсан тахианы цээж мах – 300 г
  • Ислэг-чихэрлэг алим – 2 ш
  • Лаазалсан ананас – 250 г
  • Майонез – 3 х.х
  • Давс, перец

Хийх арга:

Утсан тахианы махыг нарийхан урт хэрчинэ. Тахианы өөр хэсгийн махаар хийсэн ч болно. Алимаа хальслаад нарийн уртаар, ананасаа шүүснээс нь аваад дундуур нь хувааж зүснэ. Лаазлаагүй шинэ ананастай бол бүр л амттай салат болох юм. Бүх орцуудыг холиод давс, перецээр амталж майонезоор зуурна.

 

8. “Хурдан” салат

Орц:

  • Хатуу бяслаг
  • “Салями” хиам болон түүхий лууван адил хэмжээгээр
  • Сармис – 1-2 хумс
  • Өндөгний шарвин (4 өндөг, 1,5 хоолны халбага крахмал)

Хийх арга:

Юуны түрүүнд шарвингаа хийнэ. Үүний тулд: өндгөө крахмалтай холиод давсаар амтална. Ойролцоогоор 5 шарвин гарна. Бэлэн болсон шарвингаа урт нарийхан хэрчинэ. Хиамаа нарийн хэрчээд өндөгтэй хольж майонез, сармисаар амтлаад хэсэг амраана. Би энэ удаад хагас утлагатай хиам авсан, хиам+лууван+бяслаг өөрийн хүссэн бусад ногоонууд нэмж дан хиамны амтнаас зайлсхийхийг хүссэн юм. Давсаар амтлаагүй, яагаад гэвэл шарвин давстай бас хиам, бяслаг давстай учраас.

 

9. “Минутын” салат

Орц:

  • Шинэ улаан лооль – 1 ш
  • Хатаасан цагаан талх – 100 гр
  • Хайлуулсан нимгэн бяслаг – 1 боодол
  • Ногоон өнгийн амтлагчууд
  • Сармис – 1 хумс
  • Майонез

Хийх арга:

Улаан лоолио нарийн урт хэрчинэ, бяслагаа том үрүүлээр үрнэ, сармис, ногоонуудаа жижиглэн хэрчинэ. Дээрээс нь хатаасан цагаан талхаа хийгээд майонезээр амтална.

 

10. Тахианы махан салат

Орц:

  • Утлагатай тахианы цээж мах
  • Хатуу бяслаг
  • Кальмар
  • Майонез

Хийх арга:

Тахианы махыг ширхэгийн дагуу салгана. Кальмар загасаа 3 минут чанаж цэвэрлээд, гурилтай шөлний гурил шиг хэрчинэ. Бяслагаа урт нарийхан хэрчинэ. Бүгдийг холиод давсаар амталж майонезоор зуурна.

Сайхан хооллоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *