in , ,

Унтаж босоод л маргааш өглөө нь турмаар байна уу? Тэгвэл эргэлзэлгүй үүнийг бэлтгэж уугаарай!

Юм уугаад (архи дарсны тухай яриагүй шүү!) турах боломжтой юу? Тиймээ, боломжтой! Зүгээр цэвэр ус уухаас гадна бодисын солилцоог сайжруулдаг тусгай ундаа уух хэрэгтэй.

Бид танд нэгэн шидэт ундааг санал болгож байна. Уг ундаа эдүүдийн илүүдэл шингэнийг гаргаж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог хурдасгаж, цусан дахь сахарын түвшинг хэвийн болгож, өөх шатаах процессыг дэмжиж, биеийг ерөнхийд нь, ялангуяа хэвлий орчмыг тураадаг. Энэхүү ундааг унтахын өмнө юмуу хоолны хооронд (жишээ нь, өдрийн хоолны хойно, оройн хоолны өмнө, энэ 2-ын дундуур гэсэн үг) уух хэрэгтэй.

За алив тураах шидэт ундаагаа бэлтгэцгээе!

Орц:

  • 1 нимбэг
  • Атга яншуй
  • 1 хоолны халбага үрүүлээр үрсэн цагаан гаа
  • 1 ш шанцай эсвэл 1 цайны халбага нунтаг шанцай
  • 500 мл ус

Хэрхэн хийх вэ?

Дээрх орцуудаа блендерт хийж холино. Уг ундаагаа та унтахаасаа өмнө уух ёстой!

Биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Яншуй антиоксидантууд (үл исэлдүүлэгчид), эрдэс бодисамин дэмээр баялаг ба С амин дэмийн өндөр агууламж нь хоол боловсруулалтыг сайжруулж, бөөрийг цэвэрлэж, хорыг устгадаг. Түүнчлэн яншуй нь шээс хөөх үйлчилгээтэй ба гэдэс дүүрэх асуудлыг арилгаж, илүүдэл шингэнийг биеэс гадагшлуулдаг.

Нимбэг элгэн дэх хорыг устгахад тусалдаг. Мөн нимбэг өөхийг хөөдөг. Японы судалгаагаар нимбэгний найрлаган дахь полифенол нь өөх хуримтлагдаж, биеийн жин нэмэгдэхээс урьдчилан сэргийлдэг гэдэг нь батлагджээ. Түүнчлэн нимбэг нь инсулиныг зохицуулж, бодисын солилцоог хэвийн байлгахад тусалдаг.

Өргөст хэмх  нь биеийг усаар хангаж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, биеийн өөхийг идэвхитэйгээр багасгадаг байна.

Цагаан гаа нь цусан дахь сахар, холестерины түвшинг бууруулж бодисын солилцоог зохицуулдаг. Мөн цагаан гаа инсулинд мэдрэг байдлыг сайжруулж, бодисын солилцоог сайжруулж, илчлэгийг идэвхитэй шатаадаг. Та цагаан гааг хоолондоо нэмснээр эдгээр үр ашгуудыг хүртэх боломжтой.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *