Аливаа насанд ямар харагдах нь генээс шалтгаална, гэхдээ энэ бол ганц xүчин зүйл биш ээ – бид өөрсдөө хэдэн насандаа ямар харагдах нь биднээс өөрсдөөс шууд хамаардаг байна.
Бидний залуу наснаас хулгайлдаг зарим нэг буруу зуршлуудаас танилцуулахаар бэлдлээ. Оройтоогүй дээрээ өөрийгөө засаад аваарай.
1. Өөх тосыг хоол хүнснээсээ хасах
Биеийн жиндээ анхаарал тавьдаг хүмүүс энэ тал дээр алдаа гаргадаг: өөх тосны агууламжтай хоол хүнсийг хэрэглээнээсээ хасдаг. Энэ хоолны дэглэм нь хүний бие эрхтэнд бүхэлдээ муугаар нөлөөлөхөөс гадна арьсанд ч муугаар нөлөөлдөг байна: арьс хурдан үрчлээ суух ажээ. Улаан өнгийн загас, самар, зөөхий болон цөцгийн тосноос татгалзах хэрэггүй.
2. Соруулаар уух
Соруулаар уухад уруулын эргэн тойрон үрчлээ амархан суудаг. Үүнд тамхи татах ч мөн хамаарна. Хэрвээ та тамхи татдаг ч залуугаараа харагдахыг хүсдэг бол таныг муу зуршлаасаа салаарай гэж зөвлөмөөр байна.
3. Хажуугаараа унтах
Хажуугаараа эсвэл доошоо харж унтахад нүүр бүхэлдээ дэрэн дээр дарагдаж үрчийдэг. Энэ нь хацар орчим эрт үрчлээ суух шалтгаан болдог ажээ. Залуугаараа харагдахыг хүсэж байгаа бол дээшээ харж унтах нь шилдэг байрлалд тооцогдоно.
4. Нуруундаа анхаарал тавихгүй байх
Буруу суух тоолонд нурууны яс муруй болдог байна. Нурууны булчин нь адилгүй ачаалал авч амархан ядардаг ажээ. Тэгшхэн нуруу биеийн галбирт нөлөөлөх бөгөөд таны хэрхэн алхахаас ч шууд хамаарна.
5. Зөвхөн наран шарлагын газар нарнаас хамгаалах тос түрхэх
Хэт ягаан туяа – эрт хөгшрөх гол шалтгаан болдог. Тийм учраас та өдрийн тосоо сонгохдоо нарнаас хамгаалах үйлчилгээтэй эсэхийг нь анхаарна уу. Бүрхэг өдөр ч нарнаас хамгаалах тос хэрэглэж байхыг санал болгож байна, учир нь нарны хэт ягаан туяаны 80 хувь нь үүлнээс үл хамааран нэвт тусдаг байна.
6. Тасалгааны халаагуурын хэрэглээг хэтрүүлэх
Тасалгааг халаагуураар халаахад чийгшил багасч хуурайшдаг. Энэ нь таны арьс болон үсэнд шууд муугаар нөлөөлнө. Тасалгааны хэмийг аль болох сэрүүхэн байлгахыг эрмэлзээрэй, ялангуяа унтлагын өрөөг.
7. Сахараас бүрмөсөн татгалзах
Их хэмжээний амттан бол муу. Гэхдээ сэтгэлээ тайтгаруулж өөртөө таашаал авах хэмжээнд хэрэглэж байх нь зүйтэй, сайхан сэтгэл санаа нас уртасгадаг гэдгийг та мэдэх биз ээ. Тийм учраас хэмжээг нь тааруулж өөрийгөө хааяахан баярлуулж байгаарай. Хэрвээ амттан идмээр байвал жимс, ногоо түлхүү хэрэглэх арга бий.
8. Олон цагаар зурагт үзэх
Зурагтын өмнө суусан нэг цаг таны амьдралыг 22 минутаар богиносгож байгааг мэдэх үү? Үүнд интернэт, компьютер бүгд тооцогдоно. Дэлгэцийн өмнө хагас цаг суугаад дунд нь биеийнхээ чилээг гаргаж нүдээ амрааж байгаарай.
9. Бага унтах
Насанд хүрэгчид өдөрт 7 цаг, бүр 8 цаг унтвал маш сайн. Бага цагаар унтахад бие өмнөх өдрийн ядаргаанаас салж амждаггүй тул эрүүл мэнд болон гадна төрхөд шууд нөлөөлдөг. Мэргэжилтнүүд 22-23 цагийн хооронд орондоо орохыг зөвлөж байна.
10. Зохион байгуулалтгүйгээсээ болж стресстэх
Архаг стресс нь эд эсэд маш муу нөлөө үзүүлдэг. Бие хурдан ядарч эрт хөгширдөг ажээ. Бид өөрсдийнхөө зохион байгуулалтгүйгээсээ болж байнга стресст орж байдаг учраас ажил төрлөө төлөвлөж цагийн юмыг цагт нь хийж амжуулж сурахыг зөвлөж байна.
Бүх зүйл биднээс шалтгаалахгүй ч ихэнх нь шалтгаалах болохыг санаж яваарай.