in , , ,

Лаврын навчийг ямар ч эм тангаас илүү үйлчилгээтэй гэдгийг батлах 23 ашиг тус. Туршиж үзээд гайхамшгийг мэдрээрэй!

Олон хүмүүс лаврын навчийг ердөө л амтлагч мэтээр ойлгодог. Хэн ч тэрхүү навчийг гайхалтай ид шидтэй гэж мэддэггүй.

Лаврын навчийг эрт дээр үеэс л ариун ялалтын тэмдэг хэмээн үзэж дээдэлдэг байсан ба лаврын навчаар хийсэн титмийг баатрууддаа зүүлгэдэг байсан байна.

Харин лаврын навчны ашиг тус үүгээр дуусахгүй ээ.

Ямар ашиг тустай вэ?

  • Өөртөө эфирийн тос, хүчил-фитонцид, микро элементүүд болох— магни, кальци, төмөр, зэс агуулдаг
  • Витамин — А, РР, В, С;
  • Антисептик;
  • Бидний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг;
  • Лаврын навчны орцод тос, залхаг, сахар болон крахмал байдаг;
  • Хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг;
  • Хоолны дуршил нэмэгдүүлдэг;
  • Шавьжнаас хамгаалах хамгаалалт болдог;
  • Ханиадны эсрэг эмчилгээнд хэрэглэж болдог;
  • Нойргүйдлийг эмчилдэг,
  • Хоолны амт нэмдэг.

Лаврын навчийг яаж хадгалах нь зохистой вэ? Ихэвчлэн бид уутай лаврын навч худалдан авдаг. Харин та худалдан авалт хийхдээ он сарыг нь сайн анзаараарай. Ууттай лаврын навч авбал шилэн тагтай саванд хийгээд шүүгээн дотор нарны гэрлээс хол хадгалах нь зүйтэй.

Лаврын навчны эерэг ба сөрөг нөлөө

Эрт дээр үеэс л лаврын навчийг эмчилгээний зориулалттайгаар ашиглаж иржээ.

Лаврын навч нь дараах ач тустай:

  • Хаван буулгадаг
  • Цусны даралтыг хэвийн болгодог
  • Хоолны дуршил нэмнэ
  • Дархлаа сайжруулна
  • Цус багадалт, чихрийн шижингийн үед хэрэглэж болно
  • Биеэс давсыг гадагшлуулна
  • Ангинна, хамрын ханиад, хоолойн өвчний үед хэрэглэнэ
  • Халдваргүйжүүлэх үүрэгтэй
  • Тархины үйл ажиллагааг сайжруулна.

Ийм гайхалтай чанаруудтай гэдгийг та мэддэг байсан уу?

Лаврын навчийг зөв ашиглаж чадвал хямдхан хэрнээ гайхалтай эмч болно. Өвчний эхэн үед лаврын навчийг хэрэглэх нь илүү үр дүнтэй шүү!

Гэвч та лаврын навч бас танд харшилж мэднэ.

1. Жирэмсний үед лаврын навч хэрэглэж болохгүй.

2. Өтгөн нь хатдаг, 12 нугалаа гэдэсний шархлаатай, ходоодны өвчтэй болон чихрийн шижингийн хүнд шатанд яваа хүмүүс мөн хэрэглэж болохгүй.

3. Бөөр болон элэг, зүрхний үйл ажиллагаа муутай хүмүүс тийм ч их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөе.

4. Мөн та харшил их өгдөг бол болгоомжтой хэрэглээрэй.

Лаврын навч буцалгахын ашиг тус

Лаврын навчаар олон зутан, шөл хийж болно. Бид танд лаврын навчаар эмчлэх уламжлалт хэдэн аргыг хүргэе.

1) Хэрэв үе мөчний өвдөлтийг намдаахыг хүсвэл 10гр лаврын навч бэлдэнэ. Навчийг жижиглэн хэрчиж, буцалсан усанд нэмж 3 минут хандлана. Хөргөөд өдөрт нэг цайны халбагаар ууж хэрэглэнэ. 3 өдөр дарааллаж уух нь курс эмчилгээ болно

2) Үе мөчөө цэвэрлэх бол 30-35 гр лаврын навч бэлдээд, 300 мл бүлээн буцалсан нэмнэ. 5 минут буцалгаад халуун саванд 5-6 цаг байлгаж хандлана.

Бага хэмжээгээр 12 цагийн зайтай 3 өдрийн турш хэрэглэнэ. Долоо хоног амраад дахин нэг ууна. Эмчилгээний үеэр ногоо их хэрэглээрэй.

Та удахгүй өөрийн биеэ хөнгөрөхийг мэдэрнэ. 3 сард нэг удаа ингэх нь курс эмчилгээ болно.

3) Ханиад, томуу болон дархлаа сайжруулах үед 10-15 ширхэг лаврын навч дээр 300 мл ус нэмээд 5 минут буцалгана. 4 цаг халуун саванд хийж хандлаад өдөрт хэд хэдэн удаа 1 цайны халбагаар хэрэглэнэ. Хэрэв элдэв сөрөг нөлөө үзүүлбэл эмчилгээг зогсоогоорой.

4) Чих өвдсөн үед 5 ширхэг лаврын навчийг нэг стакан устай цуг буцалгаад 2 цаг хандлана. Өвчтэй чихэн дээрээ өдөрт 3 удаа дусааж хэрэглэнэ. Ийм үед мөн нэг цайны халбагаар 3-5 удаа ууж болно

5) Гайморитын үед лаврын навчны хандаар норгосон алчуурыг духан дээр тавьж хэрэглэнэ.

6) Хүүхдийн арьсны тууралтын үед 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хандлаад хүүүхдийг усанд оруулах усан дээр нь нэмнэ. 12-оос дээш настай бол үүнийг ашиглаад хэрэггүй.

7) Бөөрний өвчлөлийн үед лаврын навчтай усанд хөлөө дүрэх нь үр дүнтэй.

Та эдгээр эмчилгээг зааврын дагуу гүйцэтгээрэй.

Өөр ямар ид шидтэй вэ?

1.  Гэрийн хэн нэг гишүүн ханиадны өвчтэй бол лаврын навчийг ариутгалын зориулалтаар ашиглаж болно. Өвчтөн байгаа өрөөнд халуун устай тавганд хэдэн лаврын навч хийж тавих нь үр дүнтэй. Мөн үүнээс гадна лаврын навчны эфирийн тостой лааг асаах нь гэрийг анхилуун үнэртэй болгохоос гадна ариутгана.

2.  Амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртэж байгаа бол лаврын навч зажлаад хаяж болно.

3. 30 ширхэг лаврын навчийг буцалсан усанд 3 цаг хандлаад хөлөө 10 минут дүрэх нь хөлний хөлрөлтийг багасгана.

4. Гоо сайхны зориулалтаар ч үүнийг ашиглаж болно. Маск, лосьон, тос болон үс арчилгаанд мөн хэрэглэж болно.

Батга, нөсөө толбо арилгахыг хүсвэл 25 ширхэг лаврын навчийг хагас аяга усанд хийгээд буцалгаад 4 цаг хандлана. Уусмалаар өдөр болгон нүүрээ арчина.

Хагны эсрэг та нэг уут лаврын навчийг 1 литр усанд буцалгаад үсээ угаана.

Лаврын навчийг ашиглан хуурайшилтын эсрэг тос бэлдэцгээе. Оливийн эсвэл наранцэцгийн тостой аяганд 2 лаврын навч хийгээд 7 хонуулна. Энэ тос нь гар, нүүр болон биеийг зөөлрүүлж чийгшүүлнэ. Унтахаасаа өмнө нүүрэндээ тогтмол түрхэх нь жижиг үрчлээсийг арилгана.

Та эрүүл мэндээ бодоорой!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0