in , ,

Миний биед маш сайн нөлөө үзүүлдэг болохоор би өдөр бүр анар жимс иддэг. Үр дүнд нь одоо эрүүл саруул амьдарч байна

Диваажингийн алим – Кипрт Афродитагийн суулгасан модны үр жимс “хайрын ургамал” хэмээх энэ жимсийг Анар гэнэ.

Намар оройхон боловсордог энэхүү жимсний тухай түүх, домог маш их. Энэ удаад бид та бүхэнд анар жимсний эрүүл мэндэд ашиг тустай талыг нь танилцуулахаар шийдлээ.

Анар жимсний ашиг тус

1. Гормоныг идэвхжүүлнэ

Анар жимсний ясанд агуулагдах тос нь гормоны тэнцвэрт байдлыг хангана. Тийм учраас сарын тэмдэг нь өвчинтэй хавсарч ирдэг бол жимсний үрийг нь хаялгүй, зажилж идэхийг зөвлөж байна.

2. Байгалийн инсулин

Чихрийн шижин өвчтэй хүмүүст тохирох жимс. Өдөрт 4 удаа хоол идэхээсээ өмнөхөн хагас аяга анар жимсний шүүс уухад цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах болно.

3. Цусны улаан эсийг нэмэгдүүлнэ

Анар жимсийг эртнээс цус багадалтыг анагаахад ашигладаг байсан. Цус багатай хүн өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө хагас стаканаар 2 сарын турш уухыг зөвлөдөг байна.

4. Ам болон хоолой ариутгана

Ангин, фарингит болон хоолой улайх зэрэгт анар жимсний хальсыг хандалсан ханд эсвэл шүүсээр зайлдаг. Өвчнийг намдааж, хүчиллэг нь халдварт өвчнийг анагаадаг байна.

5. Даралт багасгана

Анарын үр – цусны даралтыг багасгахад тусална. Хатаасан үрийг цайндаа хандалж уухад мэдрэлийн системийг тайвшруулж, айдсыг дарахаас гадна шөнийн нойронд сайнаар нөлөөлдөг ажээ.

6. Гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн

Анар жимсний хальсыг оливийн эсвэл цөцгийн тосонд багахан шараад нүүрэндээ түрхэхэд тослог ихтэй нүүрийг батганаас хамгаална. Хатаасан хальсаар нь элдэв шархыг анагаадаг байна.

7. Үрэвсэл дарна

Зөөлөн буцалгасан хальсны ханд нь үрэвсэл (бөөр, элэг, чих, нүд, үе мөч …) дарах үйлчилгээтэй. Жижиглэн нунтагласан хальснаас 2 цайны халбага аваад 1 стакан халуун усанд хийж буцалж буй усны ууран дээр 30 минут хандалж байлгана. Бэлэн болсон хандыг хөргөөд өдөр 2-3 удаа, 50 гр-аар ууна, хоолноос 30 минутын өмнө уух ажээ.

8. Хор тайлах

Цацраг идэвхит бодистой ажилладаг хүмүүст юугаар ч орлуулшгүй хор тайлах шингэн бол анарын шүүс.

9. Шимэгч хорхойн эсрэг эмчилгээ

Бүрэн боловсорсон анар жимсний хальс нь шимэгч хорхой хөөх үйлчилгээ үзүүлдэг.

Та 40-50 гр үрийг 400 гр хүйтэн усанд 6 цаг орчим хандлаарай, дараа нь зөөлөн галаар усны тал нь ширгэтэл буцалгана. Үлдсэн хандыг хөргөөд цагийн дотор бага багаар нь ууж дуусгана. Ууж дуусгасны 1 цагийн дараа туулгах бэлдмэлээ ууна. Ингээд 4-5 цагийн дараа клизм тавиарай.

10. Гэдэсний өвчин анагаана

Гэдэс дүүрэх, гүйлгэхэд анар жимсийг өргөнөөр хэрэглэдэг. Насанд хүрсэн хүмүүс чимх хатаасан үрийг хоолны дараа өдөрт гурван удаа хандалж ууна. Хүүхдүүдийн хувьд шинэхэн гаргаж авсан шүүсийг устай хольж бага багаар уулгаарай. Гэдэсний халдварт өвчний үед ч мөн үр дүнгээ өгнө гэдэгт та итгэж болно.

Анар – дэлхийн хамгийн ашиг тустай үр жимсний нэг гэдгийг эртнээс мэдэж байжээ. Та бүхэнд анар жимсний зарим нэг ашиг тусаас товч дурьдлаа.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0