in

Технологийн шинэ ололт хараагүй хүмүүст уран зургийг “харах” боломжийг олголоо!

Та уран зургийн үзэсгэлэнд очоод зурганд хүрч үзэж урлагийг мэдэрч, таашаал авч байсан удаа бий юу? Магадгүй хэзээ ч үгүй байх….  Тэгвэл дэлхийд алдартай Мадрид дахь Museo del Prados-н үзэсгэлэн хамгийн алдартай, юугаар ч сольшгүй урлагийн бүтээлүүдийг таны санаанд оромгүй байдлаар дэлгэн үзүүлэхэд бэлэн болжээ.

Энэхү үзэсгэлэнд  дэлхийн хамгийн алдартай зургаан ширхэг уран зургуудын хуулбарыг Didu нэртэй товгор зургийн аргаар бүтээсэн бүтээлүүд тавигдсан байна.  Энэхүү техникийн ачаар харааны бэрхшээлтэй хүмүүс уран зургийг сонирхох боломжтой болж байгаа юм.

Didu техник нь Мадрид дахь  Estudios Dueros нэртэй хэвлэх студид бий болсон. Технологийг бүтээгчид хэлэхдээ тэд зургийн ажлаа өндөр нягтрал бүхий зурагнаас эхэлсэн ба яваандаа зурганд орсон элемэнт бүрийн ширхэгийг  сонгож будах ярвигтай ажилдаа ордог байна. Энэ үйл явц дууссаны дараа, ширхэгүүдийг  тусгай бэхээр будан зотон даавуун дээр хэвлэж гаргадаг байна. Хавтгай зотон гадаргуу дээр тусгай химийн процесс ашиглан хэвлэдэг. Эдгээр бүх үйл явцын дараа товгор хуулбар зураг таньд хүрэхэд бэлэн болдог байна.

Prado, Estudios Dueros нар харааны бэрхшээлтэй хүмүүст зургийн урлагийг байгаа чигээр нь мэдрэх гайхалтай боломжийг олгож байна. Үзэсгэлэнд ирснээр Leonardo da Vinci, El Greco, Corregio зэрэг алдартай мастеруудын бүтээлийг үзэж сонирхох  бөгөөд энэхүү үзэсгэлэн нь уран зургийн ертөнцөд энэ жилийн турш хамгийн их яригдсан сэдэв болох нь тодорхой байна.

Технологийн ололт нь хараагүй хүмүүст уран зургийг  “харах” боломжийг олголоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *