in ,

Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Эмэгтэйчүүдийг наснаас нь овортой харагдуулж, гоо сайхныг нь гундаадаг 10 үсний засалт. 30 наснаас хойш ямар үсний засалтаас татгалзах вэ?

Үсний зөв засалт нь таны өөг дарж, гоо сайхныг улам тодотгож өгдөг. Эсрэгээрээ, буруу эсвэл амжилтгүй үсний засалт нь үрчлээс, нүдний доорх хүүдийг тодосгож хэдэн арван нас нэмж болно. 30 наснаас хойш ямар үсний засалтаас татгалзах вэ?

Дээш нь овоолсон үс

50-иад оны үеийн киног санаж байна уу? Тэгэхээр, тэр 50-иод он одоо түүх болон ард хоцорсон, дахин эргэж ирэхгүй. Тэр цагийг дурсаж үсээ дээш нь босгохын тулд элдэв зүйл хийх шаардлага байхгүй.

 

Гипер хөвсгөр

Хэт их хөвсийлгөсөн үс нь нэгэнт шингэрсэн үсээ нуух гэж бүтэн өглөөжингөө толины өмнө зогссон мэт сэтгэгдэл төрүүлдэг юм шүү.

 

Хэт урт үс

Хэрвээ та үсээ задгай тавих дуртай бол далнаас доош байхгүй байхаар тайраарай. Эс бөгөөс та хөгшин лусын дагина шиг л харагдана.

 

Хар үс

30 наснаас хойш хар үс илүү овортой харагдуулж эхэлнэ. Үрчлээ тодорч, нүүрний арьс эрүүл бус харагдуулахад хүргэдэг. Хэрвээ таны төрөлхийн л өнгө биш бол шоколадан бор эсвэл цайвар бор өнгө сонгоорой.

 

Ууссан өнгө

Ууссан цайвар шаргал өнгө – маш эрсдэлтэй сонголт. Залуу охид бүсгүйчүүдэд зохих бол 30 наснаас дээш эмэгтэйчүүдэд нас л нэмж харагдуулна.

 

Буурал өнгөөр будах

Хөгшин харагдуулна. Тэгээд л гүйцээ.

 

Байгалийн бус өнгөтэй үс

Загварлаг харагдахгүйгээс гадна ямар ч ашиг байхгүй: үрчлээ тодосгоно, ийм өнгөтэй үсний сүүдэрт нүүр шаргал эсвэл ногоон шаргал харагддаг гэдгийг та мэдэх үү?

 

Үс ороож, бэхжүүлэх

Таны үс амьд бус хиймэл үсийг санагдуулам бас болоогүй салхинд ширхэг ч үс хийсэхгүй байгаа бол та өөртөө хэдэн нас нэмж орхижээ. Үсээ хөдөлгөөнгүй болтол нь лакдах огтоос хэрэггүй. Моодноос гараад удаж байгаа бөгөөд маш муухай харагддаг юм.

 

Хэт богино үс

Хэт богино үс ямар нөхцөлд гоё харагддаг гээч – хэрвээ та бүр залуухан бүсгүй эсвэл 45 наснаас дээш бол. Энэ хоёрын завсрын настай бол хөгшин “банди” шиг харагдана.

 

“Малгайлах”

Энэ загвар 30 жилийн өмнөх түүх. Энэ засалтаар засуулсан бол өөрийгөө залуу харагдуулах гэж дэмий оролдсоныг л илтгэх болно.

Та ямар үсний засалттай вэ?

65 Comments

Сэтгэгдэл бичих
  1. Тухайн хүн нүүрнийхээ онцлогт тохируулж үсээ засах нь чухал.Хөгширлөө гээд нэг хэвэнд цутгачихсан засалттай бол инээдтэй.

  2. Хар, шар, буурал өнгө, байгалийн бус өнгө болохгүй хэ хэ, бас урт дэмий богино дэмий юм гэнээ кк ядаргаатай айн

  3. Урт биш, дунд зэрэг ч биш богино бол бүр ч биш, хар биш саарал бол бүр биш, өнгөт биш, ороосон биш овоолох биш. Тэгээд сонголт байна уу?

  4. Тэгээд яг яаах юмбээ? Ямар гэцүү амьдрал юмбээ ккк. Богиносгоё гэж бодсон. Хөгшин банди болчих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.