in ,

Яг зөвЯг зөв

Бид картаар төлбөр тооцоо хийхдээ дараах зүйлсийг анхаараагүйгээс болж хохирогч болох эрсдэлтэй байдаг. Эдгээрийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй!

Олон хүмүүс өөрийн картыг тусгай төхөөрөмжинд уншуулж төлбөр тооцоо хийснээрээ хохирогч болж байдаг. Ийм асуудал зоогийн газар, дэлгүүр гээд картаар үйлчилдэг бүх үйлчилгээний газарт маш их гарах болсон байна.

Карт уншигч төхөөрөмж үйлдвэрлэгч компани болох Ingenico өөрийн Ingenico iSC250 загварын төхөөрөмжнийхөө гарын авлагыг нийтэд ил гарган мэдээлэл хийснийг та бүхэнд хүргэж байна.

Төхөөрөмж рүү карт шургуулахад картны ихэнх хэсэг ил гарч байх

Хуурамч төхөөрөмж нь илүү урт бас өргөн байдаг. Тиймээс хуурамч төхөөрөмж жинхэнийгээ бодвол хамаагүй том хэмжээтэй байна гэсэн үг. Хэмжээ бол хамгийн энгийн таних тэмдэг юм.

 

Товчлуур нь гэрэлтдэг

Нууц үг оруулахдаа үүнийг сайтар анхаараарай. Хуурамч төхөөрөмжний гэрэл асдаггүйг дээрх зурагнаас харж байгаа биз ээ.

Ногоон гэрэл

Хэрвээ карт уншуулах үед ногоон гэрэл асаж байвал та айх хэрэггүй. Мөн хуурамч төхөөрөмжнүүд мэдээллийг арай удаан уншдаг.

Ажиллах үедээ үргэлж алдаа заадаг

Заримдаа соронзон туузыг уншдаггүй. Хэрэв ийм тохиолдол гарвал картыг ердийнхөөсөө удаан уншуулах хэрэгтэй. Хуурамч төхөөрөмж нь жинхэнийгээ бодвол мэдээлэл удаан уншдаг тул ихэнхдээ ийм алдаа гаргадаг.

Гарын үсэг зурах

Бүх төхөөрөмж дээр гарын үсэг зурж болдог хэсэг бий. Картаа ашигласныхаа дараа заавал гарын үсгээ зурах ёстой бөгөөд iSC250 загвар нь хуурамч гарын үсэг зурагдахаас сэргийлдэг байна.

Мөнгөө хэрхэн хамгаалах вэ?

  • Хамгийн найдвартай арга бол 2 карттай байх. Нэг картандаа зөвхөн хэрэгцээндээ зориулан мөнгө хийх ба түүгээрээ гүйлгээ хийх хэрэгтэй.
  • Мессеж банк үйлчилгээг ашиглах. Ингэвэл орлого зарлагаа хянах боломжтойгоос гадна үргэлж гар утсанд зурвас ирэх болно.
  • Хязгаар тогтоо. Картаа алдсан тохиолдолд бүх мөнгөө алдахаас хамгаалж чадна.
  • Картаа хаясан тохиолдолд банк руу залган, хүчингүй болгох
  • Дэлгүүрт картаар тооцоо хийж байхдаа кассын ажилтан таны картыг нүднээс далд уншуулахыг зөвшөөрч болохгүй. Мөн зоогийн газарт зөөгчид картаа өгч явуулж болохгүй.
  • Карт уншуулсны дараа гарын үсэг зурдаг цаасан дээр бичигдсэн мөнгөн дүнг сайтар шалга. Мөнгөн дүн хоосон байвал сэжигтэй гэсэн үг.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0