Өндөр өсгийт туфлийг эмэгтэй хүн гоё сайхан харагдахын тулд өмсдөг. Өгзөгийг чангалж, цээж нурууг тэгш, туранхай сайхан харагдуулдаг хэдий ч хөл өвддөг.
Зөвхөн өндөр өсгийт дээр л бид тэнцвэртэй байхын тулд зөнгөөрөө цээж, мөрөө тэгш байж алхмаа тэгшилдэг.
Золиос гаргалгүйгээр гоё сайхан харагдана гэж байхгүй… Хэрвээ та өндөр өсгийт өмсөх дуртай бол хөлөө өвтгөлгүйгээр санаа амар байх нэгэн аргыг танд хүргэе.
Жирийн нэг эмнэлгийн наалддаг тууз аваад хөлийнхөө дунд болон ядам хурууг орооно. Үүнийхээ дараа туфли өмсөөрэй. Таны хөл өвдөхгүй бөгөөд та санаа амар байж болно!
Итгэмээргүй сонсогдож байна уу? Хөлийн дунд болон ядам хурууны хооронд өвдөлтийн цэг байдаг бөгөөд тэр цэг дээр даралт үүсгэхгүй бол хөл өвддөггүй. Тиймээс хүний хөл өвддөг байх нь. Харин туузаар ороовол энэхүү цэг дээр ирэх даралтыг хаадаг тул бүх л өдрийн турш өндөр өсгийт өмссөн ч таны хөл өвдөхгүй.
Энэхүү аргыг 1970 оны топ модел, Британийн зурагчин Дэвид Бэйлийн хуучин эхнэр Мари Хелвин олж нээсэн юм.
Яаж харагдах бол гэж санаа зовох хэрэггүй. Тууз нь ихэвчлэн биений өнгөтэй байдаг тул ялгарч харагдахгүй. Туршиж үзээд итгэх болно. Өндөр өсгийт өмсөх нь ямар ч өвдөлтгүй байх болно!
Өндөр өсгийттэй гудамжаар алхахдаа ахиж санаа зовохгүй байхын тулд 30 секунд зарцуулахад л хангалттай!
Эмэгтэй найз нөхөддөө энэ нийтлэлийг заавал хуваалцаарай!