in ,

Мэргэжлийн МЭЙК-АП артистууд зөвлөж байна: Таны нүдийг гайхалтай харагдуулах шилдэг 5 будалт

Орчин үед нүд будах төрөл бүрийн арга техник гарч ирсэн. Гэхдээ бид та бүхэндээ мэргэжлийн нүүр будагчийн зөвлөсөн нүд будах энгийн, үндсэн 5 аргыг танилцуулахаар бэлдлээ.

1. Босоо арга

Энэхүү арга нь жижиг, онигор нүдэнд тохиромжтой бөгөөд нүдийг илүү өргөн, том харагдуулдаг. Нүдний будагны өнгөнөөс хамаарч өдөр эсвэд оройн будалтыг хийж болно. Эхлээд суурь нэг өнгөө түрхэнэ, дараа нь тод дүр төрхийг бий болгохын тулд үндсэн өнгөө түрхэх ба төгсгөл хэсэг рүү тод будна.

 

2. Хэвтээ арга

Бүлтгэр, дугуй нүдэнд тохирох ба нүдийг бүлтгэр харагдуулахгүйн тулд сунгаж будна. Будахдаа хэвтээ байрлалд, сүүдэрлэж будна. Ийм будалтанд контур тавих нь сайхан харагдуулдаг.

 

3. Сонгодог арга

Энэ арга бол босоо болон хэвтээ аргыг хослуулан будах арга юм. Нэг өнгөөр сүүдэрлэж будах нь илүү тохиромжтой байдаг.

 

4. Харандаан арга

Энэ аргын тусламжтайгаар нүдийг ямар ч хэлбэрт оруулж болдог. Нүдийг сүүдэрлэхийн тулд хатуу гадаргуутай, хатуу бүтэцтэй харандаа ашиглана. Харандаагаараа зурахдаа нүдний ясыг дагуулан зурах бөгөөд ингэж чадвал маш хялбараар маш гоёмсог нүдтэй болж чадна.

 

5. Smoky eyes

Энэ аргын үндсэн зарчим нь нүдийг “smoky” харагдуулахад чиглэгдэх бөгөөд гөлгөр сүүдэр бүхий сүүдэрлэсэн төгсгөлтэй байх ёстой. Энэ будалт нь аль хэдийнээ үдшийн гол будалт байхаа больсон бөгөөд будахдаа өдрийн цагт бол бүдэг өнгө сонгож, гялалзсан нүдийг бий болгоорой. Ингэж будахаар шийдсэн бол тод уруулын будагнаас татгалзаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0