in

Тахиаг хамгийн амттай аргаар шарах шалгарсан жор: Амтыг нь мэдэрснийхээ дараа та “KFC” захиалж идэхээ ч болино доо!

Эмэгтэй хүн нөхөр хүүхдээ хийсэн хоолыг нь амтархан идэж байгааг хараад л цадчихдаг. Магадгүй энэ тэдний мэдэрдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг нь байх. Харин та хайртай гэр бүлийнхэндээ үргэлж нэг төрлийн хоол хийж өгч залхаагаагүй байгаа? Өнөөдөр оройн хоолондоо бидний танилцуулах зөгийн балтай тахиан махыг шарж өгөөрэй. Тун ч амтархан иднэ гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Тахианы гуя – 6 ширхэг
  • Нунтаг халуун чинжүү – 1 халбага
  • Давс – тал халбага
  • Нунтаг хар перец – тал халбага
  • Зөгийн бал – стаканы дөрөвний нэг
  • Соё соус – 2 халбага
  • Сармис – 4 хумс
  • Гурил – 100 гр

Хийх арга:

Шарах шүүгээгээ урьдчилаад 200 хэмд халаана.

Гурил болон халуун чинжүүгээ хольно.

Үүндээ тахианы гуяаа дүрж, шарах шүүгээ тавцан дээр тавих хэрэгтэй. Тавцангаа тосолсон байх ёстойг анхаараарай. Тахианы гуяан дээрээ давс, перецээ цацаж тараана.

Жижгэвтэр сав сонгож, зөгийн бал, соё соус болон жижиглэн татсан сармисаа хольж хутгаарай.

Үүнийгээ махан дээрээ асгаж тараах хэрэгтэй.

Шарах шүүгээний тавцангаа тугалган цаасаар таглаж бооно. Ингээд 30 минут шараарай. Дараа нь тугалган цаасаа авч, ахин 15 минут шарна.

Ингээд таны амттайхан тахиа бэлэн болох юм.

Хажуудах хүндээ ч өгөмгүй хачин сайхан амттай болно гээч!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0