in

Салахын аргагүй гоё амттай шарсан залхуу бууз хийх жор. Гэрийнхэн чинь бүгд нэмүүлэхийг хүсэх вий

Хялбархан хийж болох амттай хоолны жорыг хүмүүс ихээр сонирхдог. Тэгвэл энэ удаад шарсан залхуу бууз хийх аргыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ. Нэрнээс нь сонсох төдийд амархан санагдаж байгаа биз дээ?

Орц:

  • Өндөг – 1 ширхэг
  • Бүлээн ус – 100 гр
  • Гурил – 200 гр
  • Давс
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 150 гр
  • Хүйтэн ус
  • Давс, перец, халуун перец, амтлагч

Хийх арга:

Хуурай гурилан дээрээ давс болон өндгөө хийж, дээр нь усаа нэмээд гурилаа зуурна. Гурил тань хэтэрхий шингэн болоод байвал багахан гурил нэмж болно. Ингээд зуурсан гурилаа цааш тавьж амраа.

Энэ хооронд сонгиноо татаж хэрчээд, татсан махан дээрээ хийж, давс перец халуун перец зэрэг амтлагчаа хийж, багахан ус хийж махаа базаарай.

Ингээд гурилаа элдэж нимгэлнэ. Үүн дээрээ махаа шигүү тарааж дэвсээрэй. Одоо гурилаа доороос нь эхлээд өнхрүүлж, орооно.

Ороомогоо тэнцүү хэсгүүдэд хувааж хэрчээрэй. Хайруулын тавганд масло хийж хайлуулна. Үүндээ ороомогоо тавьж, хоёр талаар нь шарах бөгөөд 1-2 минут болоод эргүүлээрэй.

Ороомогоо шарсны дараа халуун ус хийх бөгөөд ороомогтой бараг тэнцүү хэмжээнд очих хүртэл нь ус хийж өгнө. Хайруулын тавгаа таглаад, зөөлөн гал дээр 20 минут жигнээрэй.

Ингээд л таны амттайхан шарсан залхуу бууз бэлэн болох юм. Үүнийг төрөл бүрийн ногоо болон салаттай хольж идэж болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0