Өнөө оройн таны хоолны цэсэнд байцааны ороомог санал болгож байна. Энэ нь бэлтгэхэд хялбар, амт чанар сайтайн дээр эрүүл мэндэд ач тустай. Тиймээс эргэлзэх зүйлгүй өнөө орой хийж идээрэй. Одоо хамтдаа хоолныхоо жортой танилцъя.
Орц:
- Татсан гахайн мах – 500 гр
- Байцаа – 200 гр
- Будаа – 200 гр
- Лууван – 1 ширхэг
- Амтат чинжүү – 1 ширхэг
- Сонгино – 2 ширхэг
- Сармис – 2 хумс
- Өндөг – 2 ширхэг
- Сүүн крем – 200 гр
- Гурил – 1 халбага
- Ургамлын тос
- Давс болон перец
Хийх арга:
1 ширхэг сонгино болон сармисаа жижиглэн хэрчиж, татсан махан дээрээ хийгээрэй. Дээр нь өндөг болон давс, перецээ хийж базна. Будаагаа агшааж болгоорой. Агшаасан будаа болон сайтар жижиглэн татсан байцааг махан дээрээ хийж базах хэрэгтэй.
Ингээд базсан махаараа жижиг котлет бэлтгэж, ургамлын тосондоо шараарай. Хоёр талаар нь алтан шаргал болтол шарах бөгөөд ойролцоогоор 5 минут байхад хангалттай.
Соус бэлтгэхдээ, амтат чинжүү болон сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа хальсалж, жижиглэн үрээрэй. Ингээд ногоогоо хуурна. Дээр нь гурил болон сүүн кремээ хийж, 250 мл ус нэмнэ. Ингээд зөөлөн гал дээр 5 минут буцалгаж, өтгөрүүлээрэй.
Урьчилаад шарах шүүгээгээ 90 хэмд халаана. Ингээд котлетоо шарах шүүгээний тавцан дээр өрж, дээр нь сүүн кремээ асгаарай. Үүнийгээ 30 минут жигнэхэнд хангалттай.