in

Хийхэд хялбар, дэндүү амттай болдог энгийн болон гурвалжин кимбабыг яг Солонгос маягаар хийж гэрийнхнээ дайлаарай

Амралтын өдөр амттай кимбаб хийж идвэл ямар вэ? Гэхдээ энгийн байдаг л нэг кимбаб биш, жинхэнэ Солонгос аргаар бэлтгэсэн кимбаб хийж сурцгаая. Өнөөдөр та бүхэндээ энгийн болон гурвалжин кимбаб хэрхэн хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Энгийн кимбаб

Орц:

  • Агшаасан будаа – 4 аяга
  • Давс, хар перец болон гүнжидийн тос
  • Лууван – 1 ширхэг
  • Шар манжин – 1 уут
  • Яншуй – 5 багц
  • Сармис – 3 хумс
  • Үхрийн мах – 250 гр
  • Соё соус – 2 цайны халбага
  • Элсэн чихэр – 1 цайны халбага
  • Өндөг – 3 ширхэг
  • Ургамлын тос
  • Далайн байцаа

Хийх арга:

Будаагаа агшааж бэлтгэсэн. 4 аяга будааг саванд хийж, дээр нь гүнжидийн тос, давс болон хар перец хийж базаарай. Будаагаа таглаж цааш тавьна.

Луувангаа хальсалж, нимгэн нарийн хэрчээрэй. Үүн дээрээ багахан давс хийж, базаад мөн цааш нь тавьна.

Шар манжингаа нарийн урт хэрчиж бэлтгэнэ.

Бууцайгаа усанд хийж, 1 минут орчим чанаад гаргаарай. Дараа нь хүйтэн усаар зайлж угаана. Усыг нь шүүж бэлтгэсэн бууцайн дээрээ 2 хумс сармис хэрчиж хийгээрэй. Нэмж давс хийж базна.

Махныхаа өөхийг шулж авна. Махаа нимгэн нарийхан хэрчээрэй. Үүн дээрээ нэг хумс сармис, 2 цайны халбага соё соус болон 1 цайны халбага элсэн чихэр хийж базаарай.

Өндгөө хагалж, дээр нь халбаганы дөрөвний нэг давс хийж хутгаарай. Өндгөө зөөлөн гал дээр шарж аваарай. Бага зэрэг хөргөсний дараа өндгөө урт нарийн хэрчинэ.

Одоо амрааж цааш тавьсан луувангаа авч, гал дээр 1-2 минут хуурч аваарай.

Махаа хуурч, бүрэн гүйцэт болгоно.

Далайн байцаагаа дэлгэж тавиад, дээр нь будаагаа тараана. Ингэхдээ далайн байцааны ирмэг орчмын 4 см хэсэгт будаа тавихгүй.

Одоо будаан дээрээ хуурсан мах, амталсан лууван, бууцай, шар манжин, өндгөө тавьж ороогоорой. Бүтэн будаа түрхсэн хэсгээсээ эхэлж орооно.

Ингээд таны амттай кимбаб бэлэн болох юм.

 

Гурвалжин кимбаб

Орц:

  • Будаа – 3 аяга
  • Лаазалсан туна – 1 лааз
  • Давс
  • Гүнжидийн тос
  • Майонез
  • Гурвалжин сав
  • Далайн байцаа

Хийх арга:

Эхлээд будаагаа гүнжидийн тос болон давсаар амталж базна.

Тунагаа шүүснээс нь гаргаж аваад, майонезтой хольж бэлтгээрэй.

Одоо гурвалжин хэвээ гаргаж, үүндээ амталсан будаагаа тал хэсэг хүртэл нь хийгээд, дээр нь тунагаа нэмнэ. Хамгийн сүүлд нь ахин будаагаа хийж хучаарай.

Гурвалжин хэвтэй будаагаа сайтар дарж, хэвэнд оруулах хэрэгтэй.

Одоо хэвээ авахад голдоо тунатай будаа тань гурвалжин болсон байх болно.

Үүнийгээ далайн байцаагаар ороох бөгөөд хэрэв зарим хэсгүүд нь наалдаж өгөхгүй салаад байвал бага зэрэг тос түрхэж болох юм.

Хайртай хүүхдүүддээ хоёр төрлийн кимбабаа хийж өгөөд сайхан хооллоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *