in ,

Шөнө орондоо орохдоо үүнийг түрхээрэй. Маргааш өглөө гэхэд таны нүүрэн дээрх жижиг үрчлээсүүд ор мөргүй алга болсон байна

Ганц шөнийн дотор л арьсаа зөөлрүүлж, толигор болгохын зэрэгцээ зураасан үрчлээнээс сална гэхээр нэг бодлыг итгэмээргүй мэт боловч, нэг бодлын заавал туршиж үзэх хүслийг төрүүлнэ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нууцуудын нэг нь яах аргагүй тэдний өөгүй тунгалаг, үрчлээгүй арьс байдаг шүү дээ.

Тэгвэл та бүхэндээ ганц шөнийн дотор гоо үзэсгэлэнг бэлэглэх маск болон аргуудыг сурч авъя.

Үрчлээс арилгах маск

Орц:

  • Шар айраг – 2 халбага
  • Хүүхдийн будаа – 2 халбага
  • Сүү – 10 мл
  • Ургамлын тос – 1 халбага

Хийх арга:

Сүүндээ хүүхдийн будаагаа хийж буцалгана. Үүн дээрээ шар айраг болон тосоо нэмж хутгаарай. Ингээд бэлэн болсон маскаа цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаана.

Хүүхдийн будаатай маск

Орц:

  • Хүүхдийн будаа – 2 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Оливын тос – 1 халбага

Хийх арга:

Бүх орцоо хольж зуураад маскаа бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хатмагц нь эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угаана.

Арьс чангалах маск

Орц:

  • Хүүхдийн будаа – 25 гр
  • Сүүн крем – 50 гр

Хийх арга:

Сүүн кремэндээ хүүхдийн будаагаа хийж сайтар хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж 15 минут байлгасны дараа бага зэрэг иллэг хийх хэрэгтэй бөгөөд эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угаана.

Нүүрний скраб

Орц:

  • Хүүхдийн будаа – 2 халбага
  • Оливын тос – 2 халбага

Хийх арга:

Эхлээд хуруугаа оливын тосонд дараа нь хүүхдийн будаанд дүрнэ. Үүгээрээ нүүрээ үрж, гуужуулах юм. Ийнхүү арьсаа гуужуулсны дараа өөрийн хүссэн угаагчаа ашиглаж нүүрээ угаана.

Та 40 насыг давсан бол эдгээр аргуудыг долоо хоногт 3 удаа хэрэглэж байгаарай. Хэрэв үүнийг хэвшил болго чадвал ахиж үрчлээсэнд санаагаа чилээх хэрэггүй болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *