in

Чикен наггет хийх хамгийн хялбархан бөгөөд амттай жор: Хийж байхдаа л таны арааны шүлс асгарах болно!

Тахианы наггет идэх ч сайхан шүү гэж бодож байна уу? Тэгвэл үүнийг заавал энэ тэндээс худалдаж авахын оронд гэртээ хийж идвэл ямар вэ? Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай тахианы наггет хийж өгөх жорыг танилцуулж байна. Энэ жорын дагуу тахианы махаа бэлтгэж, гэрийнхнээ дайлаарай. Тэдэнд таалагдах нь гарцаагүй шүү.

Орц:

  • Дээд гурил – 1 аяга
  • Давс – 1 халбага
  • Хар перец
  • Өндөг – 2 ширхэг
  • Талхны үйрмэг – 2 аяга
  • Тахианы цээж мах – 2 ширхэг
  • Ургамлын тос
  • Кетчуп

Хийх арга:

Гялгар уутанд давс, гурил, хар перецээ хийж хольно. Саванд өндгөө хагалж хийгээд, 2 халбага ус нэмж хутгаарай. Өөр нэг сав авч талхны үйрмэгээ хийнэ.

Тахианы цээж махаа жижиглэж хуваагаад, эхлээд гурилтай уутандаа хийж сэгсрээд, үүнээсээ гаргаж, өндгөндөө дүрнэ. Эцэст нь талхны үйрмэгтээ өнхрүүлэх хэрэгтэй.

Одоо тосоо халааж, тахианы махаа хийж шарна. Алтан шаргал өнгөтэй болтол нь нэг талаар нь 2 минут орчим шараарай. Бэлэн болсон наггетаа гаргаж, цаасан салфетканд боож, тосыг нь шингээж авна. Ингээд хоолоо кетчуп, соус зэрэгтэй хольж идэж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *