in

Гадуур бяслагтай шарсан тахиа зөндөө л идэж байлаа. Гэхдээ энэ жороор гэртээ хийж идвэл, хамаагүй илүү гоё амттай болдог юм байна!

Өнөөдрийн хоолны цэсэнд солонгос хэлээр “buldak” гэж нэрлэдэг халуун ногоотой, бяслагтай тахиаг хэрхэн бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна. Харуун ногоотой хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо сонгон бэлтгээрэй. Buldak нь халуун ногоотой, маш зөөлөн, шүүслэг байдаг учир танд таалагдах болно.

Орц:

  • Тахианы мах – 1 кг
  • Халуун чинжүү – тал аяга
  • Гүчүжан – 2-3 халбага
  • Ургамлын тос – 3 халбага
  • Хар перец – тал халбага
  • Давс
  • Зөгийн бал – 1 халбага
  • Сармис – 6 хумс
  • Татсан цагаан гаа – 2 халбага
  • Жижиглэж үрсэн бяслаг – 300 гр
  • Ногоон сонгино

Хийх заавар:

Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэт амт оруулаарай. Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 180 хэмд 20 минут жигнэнэ. Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана. Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж. Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.

 

 

 

 

 

 

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0