in

Салахын аргагүй амттай “Наашаа цаашаа” гэртээ хийж идмээр байна уу? Энэ жорын дагуу хийгээд ходоодоо баярлуулаарай

Хятад хоолнуудаас Монголчуудад хамгийн ойр хоолнуудын нэг “наашаа цаашаа”-г гэртээ хийж сурцгаая.

Орц: 3 хүнийхээр

  • Гахайн гол мах – 300 гр
  • Лууван – 1 том ширхэг
  • Амтат чинжүү – 2 ширхэг
  • Хар мөөг – нэг атга
  • Давс
  • Сахар
  • Жан
  • Сармис – 2-3 хумс
  • Томат – 2 ц.халбага
  • Агшаасан будаа
  • Шар буурцгийн соус – 1 ц.халбага
  • Улаан дарс – 1 ц.халбага
  • Ногоон сонгино
  • Улаан чинжүүний нунтаг
  • Цагаан гаа

Хийх арга:

Гахайн махаа нарийхан урт хэрчиж бэлтгээд давс, сахар, жан, улаан дарс, сармис, томат, шар буурцгийн соус зэргээ хольж махандаа хийн амтална. Ингэж 30 минут байлгаж махандаа амтлагчуудаа шингээнэ. Энэ хооронд будаагаа агшаагаарай.

Хар мөөгөө халуун усанд хийж 30 минут дэвтээсний дараагаар хүйтэн усанд зайлаад урт нарийхан хэрчиж бэлтгэнэ.

Одоо амталсан гахайн махаа тосонд шарж болтол нь хуураад, дээрээс нь амтат чинжүү, луувангаа урт нарийхан хэрчиж хийгээд зөөлөн гал дээр болгох явцдаа улаан чинжүүний нунтгаасаа 2-3 цайны халбага, цагаан гаанаасаа 1 цайны халбагыг хийж хутгана. Болохын өмнөхөн хар мөөгөө дээрээс нь хийнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0