in

Шарсан зайдас хийх шалгарсан жор: Шаржигнасан амт нь ямар ч хүнийг өөртөө дурлуулна

Амттай хэрнээ хийхэд амархан хоол хиймээр байвч, яг юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд ердөө л 30 минутанд хийх арааны шүлс асгаруулам хоолны жор санал болгож байна. Энэ бол бэйкерүүдэд л зардаг зайдастай ороомог юм.

Орц:

  • Зайдас – 8 ширхэг
  • Сүү – 50 мл
  • Өндөг 2 ширхэг
  • Ургамлын тос – 20 мл
  • Бяслаг – 50 гр
  • Ногоон сонгино юмуу гоньд – амталгаагаар

Харин одоо гурилаа хөөлгөхийн тулд:

  • Сүү – 200 мл
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Хөөлгөгч – 1 халбага
  • Масло – 20 гр
  • Давс – 1 халбага
  • Гурил – 300 гр

Гурилаа зуурах:

Бүлээн усанд сүү, хөөлгөгч, давс, элсэн чихрээ бүгдийг нь хийгээд зөөлхөндүү зуураад, 15 минут амраана. Хатуу зуурвал хөөхгүй гэдгийг санаарай.

Болсон гурилаа нимгэвтэр элдээд, 8 хэсэгт хуваана.

Нэг хэсэг гуриландаа бүтэн зайдсаа хийгээд гурилаараа битүү орооно.

 

Ороосныхоо дараа зурагт харуулсан шиг тал хэрчинэ.

Түүнийгээ нэг нэгээр нь зөрүүлж салгаад, ороогоорой.

 

Тосолж бэлдсэн дуковны хавтан дээрээ бүгдийг нь тавина.

Хиамтай зуушаа шаржигнасан амттай болгохын тулд өндөг сүүний зуурмагаар дээгүүр нь түрхэж өгнө. Дуустал нь түрхээрэй.

 

Дараа нь бяслагаа үрээд, дээр нь цацаарай.

Ингээд бэлэн болсон зайдсаа 200 градуст 20 минут орчим шарна.

Танд амжилт хүсье.

 

 

Сайхан хооллоорой.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0