in

Та амьдралаа бүхэлд нь өөрчлөхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол унтахынхаа өмнө алимны уксус хэрэглээрэй гэж зөвлөе

Унтахын өмнө алимны уксус хэрэглэх шилдэг 10 арга

Ихэнх хүмүүс алимны уксусыг давсалсан өргөст хэмх, салат эсвэл бялуунд хэрэглэдэг. Цөөхөн нэгэн нь түүнийг хүний биед хэрэгтэй ундаанд ашиглаж болдгийг мэддэг.

Хамгийн гайхалтай нь алимны уксусыг унтахын өмнө хэрэглэх нь олон талаар ашигтай бөгөөд таны эрүүл мэндэд ач тустай. Уг нийтлэлд алимны уксусыг хэрэглэх 10 ашиг тусын тухай бичлээ. Шалгаад үзээрэй!

Жингээ хасах

Олон судалгаанаас үзэхэд таргалалт болон нойргүйдэл нь хоорондоо нягт холбоотой нь тогтоогджээ. Үнэн хэрэгтээ, хэдий чинээ их биеийн жинтэй байна төдий чинээ нойргүйдлийн асуудал их байдаг байна.

Алимны уксус нь пектин агуулдаг ба энэ нь цатгалан мэдрэмж төрүүлж, хоолны дур хүслийг багасгаж өөхний хуримтлалыг үгүй болгодог байна. Иймээс хэрвээ та шөнө хэвийн бус байвал ямар нэг амттан идэхийн оронд 1 цайны халбага алимны уксусыг 1 аяга устай холин хэрэглээрэй.

Цусан дахь сахарын хэмжээг багасгана

Алимны уксус нь инсулины идэвхийг ихэсгэж цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд нь байлгахын тулд 2 цайны халбага алимны уксусыг унтахын өмнө тогтмол уугаарай.

Ходоодны хямралыг арилгадаг

Нойргүйдэл болон ходоодны хямрал нь хамтдаа явагддаг ба үүний бодит аврал нь алимны уксус юм. Хэрвээ таны гэдэс дотор хямарснаас болж нойргүйдэл үүсвэл 1 цайны халбага алимны уксус, 1 цайны халбага зөгийн балыг стакан бүлээн усанд хийж уугаарай. Энэ нь хоолны шингэлтийг сайжруулж, гэдэсний дүүрэнг, дотор муухай болоход тустай. Түүнчлэн нойрыг сайн хүргэнэ.

Ходоодны өвчнийг намдаана

Цайны халбага алимны уксусыг аяга бүлээн усанд найруулж унтахын өмнө уух нь гэдэс өвдөх, дүүрэх зэрэгт тустай. Энэ энгийн арга нь гэдэсний олон таагүй өвчнөөс таныг ангижруулна.

Хүчилтөрөгчийн дутагдалыг эмчилнэ

Алимны хүчил нь ходоодны хүчиллэгийг сэргээнэ. Амны том халбагатай алимны уксусыг стакан усанд хийж унтахаас нэг цагийн өмнө ууна. Маш энгийн!

Шөнө хөлний шөрмөс татахыг багасгана

Хөлний шөрмөс шөнө татаж гэнэт өвдөх нь бий. Энэ нь калийн дутагдал юм. Алимны уксус нь үүнд эмчилгээ болж өгдөг байна. Таны хийх зүйл бол 2 цайны халбага алимны уксусыг стакан бүлээн усанд найруулж унтахын өмнө уух юм.

Зогьсихоос ангижруулна

Алимны уксусны гашуун амт нь амаар дамжин мэдрэлд очиж зогьсолтыг зогсоодог байна. Үүний тулд ердөө 1 цайны халбага алимны уксусыг залгихад л хангалттай.

Хамар битүүрэхийг эмчилнэ

Алимны уксус нь кали, магни түүнчлэн A, B1, B2,болон E витаминуудаар баялаг тул хамрын хөндийг цэвэрлэж өгдөг. 1 цайны халбага алимны уксусыг стакан усанд найруулан унтахын өмнө уухад л хангалттай.

Хоолойны өвчнийг эдгээнэ

Алимны хүчил нь хүчиллэг орчныг бий болгодог тул бактерууд тэсдэггүй. Үүгээр ч барахгүй алимны хүчил нь бактерийн эсрэг хүчирхэг зэвсэг болдог.

Хурдан эдгэрэхийн тулд 1 цайны халбага алимны уксусыг унтахаас цагийн өмнө ууна. Дахин нэг цайны халбагыг 30 минутын дараа ууна. 3 дахь цайны халбага алимны уксусаа яг унтахын өмнө ууна.

Амны хөндийн эвгүй үнэрийг багасгана

Алимны уксус нь амны хөндийн эвгүй үнэр үүсгэгч бактерийг устгаж, таатай байдлыг хадгална. Үүний тулд ердөө унтахын өмнө 1 цайны халбага алимны уксусыг уухад л хангалттай.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *