in ,

Нүүрэн дээрх нүхжилт миний хувьд асуудал байхаа болиод удаж байна. Би ганцхан орцтой жороор үүнийг маш амархан арилгаж чадсан

Тослог арьстай хүмүүсийн нүүрний нүх том байдаг. Өөрсдөө тэр том нүхийг үзэн ядна, аль болох агшаахыг хүсдэг.

Дэлгүүрийн лангуун дээр томорсон нүхийг агшаах эсвэл арьс чангалах үйлчилгээтэй маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зарагддаг. Гэхдээ тэр болгон амласан үр дүнгээ өгөхгүй нь харамсалтай. Сайхан мэдээ гэвэл та өөрөө гэртээ асуудлыг шийдэж болох ажээ.

Ус болон хүнсний сод

1 хоолны халбага хүнсний содыг хоёр хоолны халбага устай хольж зуурна. Зуурмагийг нүүрэндээ түрхээд хатаана, ойролцоогоор 15 минут гэсэн үг. Маск хатангуут хүйтэвтэр усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Бусад үр дүнтэй аргууд ч бий. Эдгээр арчилгааны сайшаалтай зүйл гэвэл байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүний орцтой. Жорыг танилцуулбал:

Өргөст хэмх, нимбэг, ягаан ус

Өргөст хэмхээ цэвэрлээд жижиглэнэ. Дээрээс нь хэдхэн дусал нимбэгийн шүүс, ягаан усаа хийнэ. Даавууны өөдсөнд уусмалаа шингээгээд нүүрэндээ тавина. Хэсэг хугацааны дараа нүүрээ хүйтэвтэр усаар угаана.

Өндөгний цагаан болон нимбэгийн шүүс

Хэдхэн дусал нимбэгийн шүүс болон 2 өндөгний цагаанаар нүүрний маск бэлдэж болно. Маскаа тавиад хэдэн минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай. Уг маск нь арьс чангалах, арьсны үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

Улаан лоолийн шүүс болон лайм

Багахан улаан лоолийн шүүс дээр 2-4 дусал лаймын шүүс дусаана. Хөвөн бөмбөлөгт уусмалыг шингээж нүүрэндээ түрхэж 15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Лайм болон улаан лоолийн хүчил нь илүүдэл тосыг багасгана. Арьс чангалах, нүх агшаах үйлчилгээтэй.

Нимбэг болон ханборгоцойн шүүс

Тал нимбэг аваад шүүсийг нь шахна. Дээрээс нь тал аяга ханборгоцойн шүүс нэмээд сайтар холино. Хөвөн бөмбөлөгт шингээгээд нүүрээ арчаарай. 5 минутын дараа хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Ханборгоцой нь арьс төлжүүлэх, нүх агшаах фермент агуулдаг. Ялангуяа нимбэгийн шүүстэй нэгдэхээр улам ч үр дүнтэй.

Арьсаа сэргээх байгалийн цэвэр гаралтай маск хэрэглэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *