Арьснаас ялгарах тос нь арьсны дээд давхаргын чийгийг тэнцвэржүүлэх зорилгоор нүхэнд байдаг. Хэмжээ нь ихдээд ирэхээрээ таагүй мэдрэмж төрүүлнэ.
Арьсны нүх бөглөрөх эсвэл үрэвссэн байхыг шууд хараад тодорхойлж болно, ялангуяа тослог арьстай хүмүүсийн хувьд маш хэцүү асуудал.
Энэ удаад нүхний арьсыг багасгах зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.
Нүүрээ мөсөөр арчаарай
Хэдхэн секундэд томорсон нүхийг агшаах шилдэг арга.
Өндөгний цагаанаар хийсэн маск түрхэнэ
Багахан өндөгний цагаан арьсандаа түрхээд хатаагаарай. Арьсны өнгө төрх эрс сайжирна.
Хүйтэн усаар угаах
Нэгдүгээрт, нүхийг нээхийн тулд бүлээн усаар угаана, дараа нь хүйтэн усаар угаана. Нүх маш хурдан агшина.
Сахар болон оливийн тосоор гуужуул
Сахар, оливийн тосыг хэмжээ 2:1 харьцаатай байхаар холиод нүүрэндээ түрхээд, дараа нь хүйтэн усаар угаана.
Хүнсний сод ашиглаарай
Сод дээр хэдхэн дусал бүлээн ус дусааж зуураад нүүрэндээ тойрог байдлаар түрхэж иллэг хийнэ. Дараа нь хүйтэн усаар угаана.
Нүүрэндээ тараг түрхээрэй
Дээр дурдсан аргууд бүдүүлэг санагдаад байвал нүүрэндээ тараг түрхэж болно. Таны нүхний асуудлыг шийдэх бүрэн боломжтой арга.
Овьёосны гурилаар илүүдэл тосыг шингээнэ
Овьёосны гурилыг багахан усаар зуурч паста бэлдээд нүүрэндээ түрхэнэ. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.
Алимны уксус ашиглана
Хөвөнд шингээж асуудалтай хэсгээр арчина. Хэдхэн минут байлгаад усаар угааж цэвэрлэнэ.