Нүүр будалт таны гоо сайхныг тодотгож байх ёстой. Гэхдээ энгэсэг, будаг маань огт эсрэг үр дүнд хүргэвэл яах вэ? Ихэнх эмэгтэйчүүд нүүрээ будахдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр алдаа гаргаж байдаг. Овортой харагдахыг хүсэхгүй байгаа бол даруй салах хэрэгтэй хамгийн түгээмэл гаргадаг 10 алдааг дурьдлаа.
Бор болон бараан тень
Бараг бүгдээрээ их болон бага хэмжээгээр гаргадаг алдааны нэг. Бараан тень нүдийг тод харагдуулахын хажуугаар нүдийг ядарсан харагдуулах магадлалтай байдаг. Үүнээс болоод харцны үзэмж тодорч овортой харагдуулах нь тустай биш.
Нүдний харандаа
Доод зовхио хар харандаагаар будах нь нүдийг нарийн харагдуулдаг. Хэрвээ та өтгөн сормуустай харагдахыг хүсвэл шууд хараар будах биш сормуус хоорондын бага зайг будах хэрэгтэй.
Хацрын энгэсэг
Мэдээж нүүрийг тэр чигт нь өөр харагдуулах чадалтай, гэхдээ маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Бараан өнгө давамгайлж оруулсан нь хацарт нас нэмж харагдуулдаг. Ийм учраас та тас хар болон бараан өнгөнүүдээс татгалзах хэрэгтэй.
Сормуусны будаг
Дээд сормуусыг будах нь харцыг тод харагдуулдаг, харин эсэргээрээ доод талын сормуусыг будвал нүдний үрчлээсийг тодруулж харагдуулах аюултай.
Нүдний контур
Хар контурыг арьсандаа тааруулж сонгож будах нь бусад өнгөнөөс хамаагүй хүндрэлтэй байдаг.
Тэгш шугамууд
Хэрвээ та нүдний зовхи дээрх тэгш тод шугамууд таны харцыг хүчтэй, хурц харагдуулна гэж бодож байвал эндүүрч байна. Шугамаа арай зөөлөн болгоход л харц цаанаасаа үзэсгэлэнтэй байгалийн харагдана.
Уруул хүрээлэгч
Хүрээлэгч харандаа уруулын хэлбэр тодруулахаас гадна будахад хамаагүй хялбар болгодог. Гэвч харандааны өнгө уруулын будагтайгаа таарч зохицохгүй үед овортой хөгшин төрх бүрдүүлнэ.
Өө дарагч, суурь
Зөвхөн өө сэвээ дарахын оронд, хэт их суурь кремний доор хэрэглэх нь таны царай болон арьсыг хамаагүй хөгшин харагдуулна.
Нүүрний крем
Өөрийн арьсанд таараагүй өнгөтэй нүүрний крем хэрэглэх нь таны одоогийн нас дээр 10 жил нэмж харагдуулдаг. Арьсандаа төгс зохицсон өнгө сонгож хэрэглэх нь маш чухал.
Пүдр
Их хэмжээний пүдр нь арьсанд хэрэгцээтэй чийгшилт өгөхгүйгээс гадна хуурай бас хөгшин харагдуулдаг. Мэргэжлийнхэн пүдрийг маш нимгэнээр зөвхөн хамар болон эрүүн дээр түрхэхийг зөвлөдөг.
Эмэгтэй хүний нүүр бол таны нэрийн хуудас. Дээр дурьдсан алдаануудыг гаргахгүй байхыг хичээвэл гайхамшигтай харагдах болно.