in

Амттан идмээр санагдсан үедээ үүнийг хийж идээрэй – Хэчнээн ч их идсэн таны бэлхүүсний хэмжээ огтхон ч нэмэгдэхгүй

Сахаргүй, гурилгүй эрүүл бялуу нь луувангийн ачаар амттай, зөөлөн болно. Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа үедээ амттан идмээр санагдвал луувангийн амтат бялуу хийж идээрэй.

Луувангийн бялуу

Орц:

  • 250 г лууван
  • 8 х.х овьёосны гурил
  • 2 өндөгний цагаан
  • 1 х.х зөгийн бал
  • 1 х.х кокосын үйрмэг

Кремний жор:

  • 300 мл тослоггүй сүү
  • 2 өндөгний шар
  • 150 г тослоггүй аарц
  • Зөгийн бал

Хийх арга:

Луувангаа жижиг үрүүлээр үрнэ.

Миксердсэн өндөгний цагаан, овьёосны гурил, лууван, зөгийн балаа сайтар холино. Кокосын үйрмэгээ нэмнэ.

Бялууны хэвэнд 1 см өндөртэй байхаар зуурмагаа хийнэ.

200 хэмийн шарах шүүгээнд 20 минут болгоно. Бялууны гурилыг эргүүлээд шарах шүүгээндээ 5 минут байлгана.

Сүүгээ өндөгний шартай холиод гал дээр бүлээсгэнэ, буцлахаас нь өмнө авна.

Зөгийн балаа нэмээд сүүгээ хөргөнө. Нэгэн жигд болтол нь сайтар миксердэнэ.

Аарц, сүүн зуурмагаа холиод дахин миксердэнэ.

Болсон гурил дээрээ кремээ түрхэнэ. Бялуугаа гааны навчаар чимэглэж болно. Бялуугаа хөргөгчинд хийж хонуулна.

Амттай бас хийхэд хялбар луувангийн бялуу – орой гэрийнхэнтэйгээ хамтдаа цай уухдаа идэх эсвэл баярын ширээгээ ч чимж болохоор. Энэ жорыг найз нартайгаа заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *