in ,

ГоёГоё

Үүнийг урууландаа түрхсэнээс хойш дахиж хэзээ ч уруулын будаг хэрэглэх шаардлага гарахгүй. Таны уруул төрөлхийн ягаан өнгөө хадгалж үлдэх болно

Уруулын будаг эмэгтэй хүний гоо энгэсгийн чухал хэсэг. Зах зээл дээр төрөл бүрийн уруулын будаг бий. Гэхдээ ихэнх нь уруулын арьсанд сөрөг нөлөө үзүүлэх орцтой байх нь харамсалтай. Байнга уруулын будаг түрхдэг бүсгүйчүүдийн арьс нь гэмтэж уруул нь бараан өнгөтэй болдог байна. Уруулын будаг хэтрүүлэн хэрэглэснээсээ болоод уруулынхаа байгалийн өнгийг гээсэн бүсгүйчүүд их байх ажээ.

Энгийн 3 алхамын тусламжтайгаар та уруулаа арчлах бүрэн боломжтой. Энэ энгийн аргын тусламжтайгаар та уруулынхаа ягаан өнгийг сэргээх ажээ.

Алхам 1 – уруулын бараан өнгийг өөрийн гараар хийсэн скрабын тусламжтайгаар арилгана.

Таны уруулын өнгийг сэргээх скрабыг бэлдэх жор.

Орц:

  • Кокосын тос – 1 ц.х
  • Давс – 1 ц.х

Бэлдэх арга:

  • Жижгэвтэр сав аваад тус бүр 1 ц.х кокосын тос болон далайн давс хийнэ.
  • Сайтар холиод модтой хөвөнгөөр урууландаа түрхэнэ.
  • Хурууны өндгөөр 1 минут орчим зөөллөн иллэг хийж бараан өнгийг арилгана.
  • Усаар угааж хатаана.

Алхам 2 – гэрийн нөхцөлд хийсэн энэхүү бальзамыг өдөрт 3-4 удаа түрхэнэ.

Гэрийн нөхцөлд хийсэн уг бальзам уруулын арьсыг чийгшүүлнэ. Уруулын өнгийг сэргээж гялалзсан төрх оруулна.

Орц:

  • Оливийн тос – 1 х.х
  • Кокосын тос – 1 х.х
  • Зөгийн бал – ¾ ц.х

Бэлдэх арга:

  • Жижгэвтэр саванд тус бүр 1 х.х оливийн болон кокосын тос хийнэ.
  • Тосоо бага зэрэг бүлээсгээд шингэвтэр болгоно, зөөлөн хутгаарай.
  • Хамгийн сүүлд нь ¾ ц.х зөгийн балаа хийж хутгана.
  • Бальзамыг шилэн саванд хийж хөргөгчинд хадгална, уруул хуурайшаад эхлэнгүүт өдөрт 3-4 удаа түрхэнэ.

Алхам 3 – уруулын шөнийн бальзам

Энэ бол гоёмсог уруултай болох сүүлчийн алхам. Танд хэрэгтэй зүйл гэвэл 1 капсул Е амин дэмийг задлаад урууландаа түрхэнэ. Тэгээд унтахаар хэвтээрэй.

Энэ арчилгааг долоо хоногийн турш хэрэглэхэд гайхамшигтай өөрчлөлт гарах болно. Ингээд өдөр болгон уруулаа будах шаардлагагүй болж таны уруул өөрийнхөө өнгөөр таныг чимэх ажээ. Энгийн гурван алхамаар та уруулаа гоёмсог болгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *