Үнэтэй тос хэрэглэхгүйгээр цэвэрхэн эрүүл арьстай болж чадна гэвэл та яах вэ? Ямар ч төвөггүйгээр шүү. Гал тогоондоо ороод шүүгээнийхээ хаалгыг нээгээд хүнсний сод аваарай. Арьсны энэ шидэт орц бол таных.
Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Арьсыг ариутгаж, арьсыг өнгөгүй харагдуулах үхэжсэн арьсыг арилгана.
Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд нүхжилтийг агшаадаг ажээ.
Хүнсний содоор хэрхэн бэлдмэл бэлдэх вэ.
Жор 1
- Хүнсний сод – 2 ц.х
- Ус – 2 ц.х
Орцуудыг хольж зуурмаг бэлдэнэ. Тойрог байдлаар нүүрэндээ түрхэж 30 секунд иллэг хийнэ. Нүүрээ хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Эхний долоо хоногтоо нүүр цэвэрлэх бодисын оронд хэрэглээрэй: эхний долоо хоногтоо 5-7 удаа энэ аргаар угаана. Хоёр дахь долоо хоногоос эхлэн 3 хүртэл удаа цэвэрлэнэ.
Жор 2
Мөн адил орцоор зуумраг бэлдэнэ.
Нүүрээ тойрог байдлаар иллэг хийхийн оронд нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгана.
Хүйтэн усаар угаана. Өдөр болгон энэ маскыг тавина.
Гоо сайхны нууц (маш хямдхан) жорыг та мэдэж авлаа. Хүнсний содыг өргөнөөр ашиглаж сурцгаая. Нүүрэн дээрх том нүх таны гоо сайхныг дахин гутаахгүй.