Содны хэрэглээг бид дурьдаж дуусахгүй. Энэ удаад сод, шампунийг хэрхэн хослуулж хэрэглэхийг авч үзэцгээе.
Содтой шампунь: хэнд тохирох вэ?
Юуны түрүүнд үс нь маш хурдан тослогтдог хүмүүст тохирох болохыг дуулгая. Сод – аливаа тосыг уусгах бодис, тиймээс үсийг цэвэрхэн болгоно. Дан ганц содоор бохирыг цэвэрлэнэ гэдэг амаргүй, тиймээс эмэгтэйчүүд үсний ариун цэврийг сахихын тулд шампунь дээр сод хийх аргыг “сэдэж” олжээ.
Содны үсэнд үзүүлэх нөлөө:
Дээр хэлсэнчлэн – үсийг цэвэрлэх, тосгүй болгох. Гэхдээ содонд “гаж нөлөө” байгааг мартаж болохгүй:
- Сод нь хуйханд скраб байдлаар нөлөөлнө. Ингэснээр хуйхны үхэжсэн арьсыг цэвэрлэж үсний уутанцрыг амьсгалахад тусалдаг байна. Энэ төрлийн пилинг нь цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ үсний ургалтыг түргэсгэнэ.
- Сод үсний өнгийг сэргээж, будгийг арилгана. Тиймээс будагтай үстэй бол сод тохирохгүй гэж үзнэ. Хар өнгөөр будуулсан бол өнгө нь бүдгэрнэ, харин шаргал өнгөөр будуулсан бол өнгөө алдана.
- Хөвсгөр болгохын тулд содтой шампунь ашиглаж болно. Угаадаг шампунь дээрээ бага зэргийн сод нэмэх эсвэл содоор угаахад үс хөвсгөр болдог байна.
- Үсийг хатаах гээд байдаг талтай, тиймээс үсний үзүүр нь салаалдаг бүсгүйчүүд анхааралтай хэрэглэнэ.
- За, өөрөөр бол содоор үс угаахад торгомсог зөөлөн, хөнгөн буюу үгэнд орохдоо муу болно.
Хүнсний содыг жирийн шампуньтай: хэрхэн хэрэглэх вэ?
Шампунийг хэрэглэхийнхээ өмнө содтой холино. Нэг томоохон дусал шампуниар угаадаг бол ойролцоогоор нэг цайны халбага сод нэмээд нойтон үсэндээ түрхэж угаана. Үсээ шампуниар хэд хэдэн удаа давтан угаадаг бол мөн л адил сод нэмнэ. Шампунь болгонтой сод зохицохгүй болохыг анхааруулах хэрэгтэй болов уу. Шампунь нь аль болох байгалийн гаралтай байвал сайн – фосфат, парабен зэрэг химийн орцгүй шампунь сонгохыг хичээгээрэй. Эко-шампунь сонгож сод хийж хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ.
Савтай шампунь дээрээ нэгмөсөн содоо хийчихвэл яасан юм бэ гэж бодож байна уу? Хариулт нь энгийн бөгөөд ойлгомжтой: сод гэдэг бодис сайн тал ихтэй ч угаалгын бодистой удаан хугацаанд нэгдвэл химийн урвалд орно. Химийн урвалд орсон бодис яавч сайн нөлөө үзүүлэхгүй. Тэгэхээр савтай шампуниа хаяхад хүргэх болов уу.
Шампуньгүйгээр содыг үсэнд хэрэглэх арга
Энэ бас л боломжтой арга. Хэрвээ танд байгалийн гаралтай шампунь байхгүй бол дан содоор үсээ угааж болно. Чийгтэй үсэндээ содоо түрхээд угаадгаараа угаана. Содоо багахан усаар зуурсан байвал танд амар байх болно.
Мөн “хуурай содон шампунь” болгон ашиглах боломжтой: үсэндээ хуурай сод цацаад хэсэг хугацааны дараа самнаж арилгана. Дараа нь урсгал усанд үсээ ямар нэгэн бодисгүйгээр угаагаарай.
Сод болон шампунь – төгс бодис биш тул бүх төрлийн үсэнд тохирно гэж байхгүй. Хэрвээ таны үс амархан тослогтоод байвал энэ аргаар үсээ угааж үзэхэд буруудахгүй л болов уу.