Энэ асуултын хариулт хэдэн саяараа. Ном, кино, загварын сэтгүүл, сайт, алдартнууд, блоггер, дизайнер, стилистүүд – бүгд зөвлөгөө өгч чадна. Энэ их оломгүй далайн дундаас яаж өөрт тохирохыг сонгох вэ?
Зохимжтой харагдах зарим нэг дүрмээс
Зохимжтой бас хэрхэн үнэ цэнэтэй харагдах вэ? Учрыг нь олохыг оролдоцгооё.
- Зохимжтой хувцасласан эмэгтэй хүнийг өөрийн эрхгүй анхааран хардаг. Тэр бусдаас онцгойрно.
- Зохимжтой хувцасласан эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй хэмээнэ. Энэ нь гоё ганган гэдэг утгаар нь бус, харин ч бусдын анхаарал, хүндэтгэлийг хүлээх гоо үзэсгэлэн юм. Энэ эмэгтэй чухам юугаараа анхаарал татаад байна вэ? гэсэн бодол төрүүлнэ.
- Өөрийн насандаа тохирсон хувцас өмсөнө. Тэр “залуу” төрх харуулахыг хүсэхгүй эсвэл “нас тогтсон” мэт харагдахгүй.
- Түүний дүр төрх тодорхой зан чанар, санааг илэрхийлнэ. Өнөөдөр тэрээр ямар зан ааштай байгааг мэдэж болно – идэвхтэй, уран бүтээлч, дур булаам, сэтгэл хөдлөлтэй, эмэгтэйлэг?
- Түүний дүр төрх нь зорилготой, төгс харагдана. Илүүц зүйлгүй, гэхдээ дутуу ч зүйл харагдахгүй.
Та түүнд сайхан үг хэлэхээс өөрцгүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэр яаж ийм дүр төрхийг гаргаж чадсан юм бол?
Та бүхэнд тодорхой зөвлөгөөг хүргэж байна
- Гоё сайхан арчилсан арьс, хумс, үс – энэ бол төгс харагдуулах суурь болно. Арчилсан гэдэг үгний цаана төгс-залуу төрх ч юм уу будалтыг ойлгохгүй. Нүүрэн дээр улайсан, харласан цэггүй, үс нь салаалаагүй, үсний засалт нь арзайсан шүүр шиг биш, харин хумс нь хальсан хумсны будаггүй өөрийн хуруунд тохирох хумсны засалттайг ойлгоно.
- Гадаад төрхөө хөндлөнгөөс үнэлж сураарай. Хэрвээ та нарийхан шингэн үстэй бол энгийн үсний засалт сонгоорой. Хэрвээ өтгөн үстэй бол хэт богиносгохоос зайлсхийнэ. Өө сэвээ дарах маш олон арга бий, эдгээр аргыг өөрт зохимжтойгоор ашиглаж сурах хэрэгтэй.
- Чанар муутай хувцас хэзээ ч өмсөхгүй. “Атлас” нэртэй хятад синтетик цамцны оронд цэвэр даавуун даруухан цамц өмссөн нь хамаагүй төлөв харагдана. Ялангуяа, гоёл чимэглэл үнэтэй байх хэрэгтэй.
- Будаг хэрэгтэй. Ядаж маш багаар. Нүүрнийхээ төрхийг сайтар тодорхойлоод туршилт хий, нэг удаа ч болов мэргэжлийн гоо сайханчийн зөвлөгөө аваарай. Танд ямар өнгийн будаг зохихыг мэдээд авахад илүүдэхгүй. Нүүрний бага будалт – хар нүдний будаг, уруул өнгөлөгч. Үүнээс гадна арга хэмжээнд тохируулж будаж сурах хэрэгтэй. Хэзээ будаггүй явах вэ – ганцаараа байхдаа.
- Таны үс ямар урттай байх нь хамаагүй, ямартай ч байнга засаж байгаарай. Урт үсийг тэгшилнэ, орооно. Богино үсийг тусгай бодисоор хэлбэржүүлнэ.
Ямар хувцас сонгох вэ?
Бүсгүйн гадаад төрх, биеийн галбир гээд олон шалтгаанаар нэг нийтлэлд бүх мэдээллийг бүрэн багтааж чадахгүй.
Зохимжтой харагдах – хувцсаа зөв сонгох чадвартай байна. Юуны түрүүнд өгөх зөвлөгөө:
- Юу өмсөхөө мэдэхгүй байна уу? Макси даашинз – маргаангүй сонголт, таны төрхийг чимж өгнө.
- Өсгийтэй туфли ямар ч хөлөнд зохимжтой. Анхаарах зүйл – эмх цэгцтэй алхаж сурах.
- Дээд хэсгээ задгайлсан бол (гар, мөр, тохой зэрэг) – доошоо битүү байна (богино бус). Эсрэгээрээ.
- Алтан дүрэм – нэг хувцаслалт дээр гурваас дээш өнгө өмсөхгүй.
- Төгс бие галбир шаардсан хувцас байдаг. Танд тохиромжгүй бол түр хойш тавиарай: өвдөгнөөс 20 см-ээс дээш, гэдэс ил гарах топ, капри, богино банзал, нарийхан мөртэй сарафан, бие барьсан даашинз.
- Төмөр чимэглэлтэй хувцас өмсөж цүнх үүрч байгаа бол металл нь нэг өнгийн байгаа эсэхийг анхаарна уу. Алт, мөнгийг хослуулахгүй. Үүнд мөн гялалзсан гоёл чимэглэл ч мөн хамаарна.
- Цагаан өнгө чимж өгөхөөс гадна бусад өнгийг тодосгож өгдөг гэдгийг бүү мартаарай.
Төгс харагдах цорын ганц дүрэм – та өөртөө таалагдах. Толинд тусах өөрийгөө хараад “Пөөх, яасан ч гоо үзэсгэлэнтэй юм бэ дээ” гэж дуу алдмаар байна уу?
Өөртөө таалагдах – бусдад ч гэсэн таалагдана гэсэн үг.