in

Өндгийг байнга л нэг янзаар шарж идэхээс залхаж байна уу? Тэгвэл оронд нь өндөгний маффин хийж идээрэй, үнэхээр гоё амттай шүү!

Өндөгний маффин – шарсан өндгийг орлох амттай хувилбар. Өглөөний цайндаа эсвэл аян замдаа ч авч явж болно.

Маффинд хүүхэд, хөгшидгүй дуртай. Орцыг баяжуулснаар төрөл бүрийн маффин хийнэ. Маффин буюу кекс заавал чихэрлэг амттай байх албагүй. Америкт л гэхэд өндгөн маффин маш алдартай. Гар дор бэлэн байх орцуудаар хийх өндгөн маффиныг халуунаар нь эсвэл хүйтнээр нь ч идсэн болно. Та бүхэндээ гурван төрлийн өндгөн маффины жорыг танилцуулж байна: төмстэй, беконтой бас мөөгтэй.

Орцууд:

  • 6-7 ш тахианы өндөг
  • 6-7 зүсэм бекон
  • 2 улаан лооль
  • 1 амтат чинжүү
  • 30 г брынза
  • 30 г хатуу бяслаг
  • 1 сонгино
  • 1 төмс
  • 4 шампиньон
  • 1 х.х ургамлын тос
  • Давс
  • Перец
  • Ногоон амтлагч

Хийх арга:

Беконоо хүрэн улаан өнгөтэй болтол нь шарна. Цаасан дээр гаргаж илүүдэл тосыг нь шингээж авна.

Дараа нь жижиглэн хэрчинэ.

Мөөгөө угаагаад хатаасны дараа хагас цагираг хэлбэрээр хэрчинэ. Сонгиноо татаарай.

Галаа дунд зэрэг дээр нь тааруулж ургамлын тосоо халаасны дараа сонгино, мөөгөө шарна.

Амтат чинжүү, улаан лооль, амтлагч ногоогоо хэрчинэ.

Брынза жижгэвтэр дөрвөлжин байдлаар хэрчинэ.

Төмсөө цэвэрлэж угаагаад ногоо арилгагчаар нимгэн хавтгай байдлаар хэрчинэ.

Өндгөө саванд хийж сайтар хутгаарай.

Бага зэргийн ус эсвэл сүү нэмээд давс, перецээр амтална.

Маффин хийх хэвээ тосоор тосолно.

Төмсний маффин

Төмсөө хэвэндээ хийнэ. Бага зэрэг давслаарай. Шарсан мөөг, сонгино хийгээд дээрээс нь улаан лооль, перец, ногоо зэргээ нэмнэ. Бяслаг дээрээс нь цацна.

Беконтой маффин

Беконоо хэвний ёроолд хийнэ. Дээрээс нь – перец, улаан лооль, ногоо, бяслагаа хийнэ.

Мөөгтэй маффин

Хэвний ёроолд шарсан мөөг, сонгиноо хийгээд дээрээс нь брынзагаа нэмээрэй. Мөн улаан лооль, перец, ногоогоо нэмнэ.

Өндөгний  зуурмагаа дээрээс нь асгана.

200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 15-20 минут шарна.

Бэлэн болсон маффиныг амтлагч ногоо, улаан лоолийн соустай идвэл илүү амттай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0