Хөгшрөх явц хүний бие эрхтэнд маш их таагүй өөрчлөлтүүдийг авчирдаг. Юуны түрүүнд нүд орчим энэхүү өөрчлөлт явагдана. Нүдний зовхины арьс нимгэн, зөөлөн, гадны таагүй нөлөөнд амархан автдаг. Амин дэмийн дутагдал, стресс, дутуу нойр ч нөлөөлнө.
Нүдний арьсыг арчлах гоо сайхны бүтээгдэхүүн маш их хэдий ч байгалиас бэлэглэсэн үр дүнтэй арчилгааны бүтээгдэхүүн бэлэн байна. Өндөгний суурьтай маскаар нүд орчмын үрчлээг багасгах, уутыг арилгах боломжтой.
Нүдний гоо сайхныг сэргээх энгийн маскыг танилцуулж байна.
Өндөгний цагаанаар бэлдэх маск
Маш энгийн гэхдээ өндөр үр дүнтэй маск бол – өндөгний цагааныг цэврээр нь ашиглах.
Танд нэг ширхэг өндөгний цагаан, хөвөн байхад л болно. Цагааныг нүдний зовхиндоо түрхээд хаттал нь байлгана. Маскыг хүйтэн усаар угаана.
“Галууны хөл”-ийн эсрэг маск
Өндөгний цагаан, буудайн гурил, зөгийн балыг адил хэмжээгээр хийж зуурна. Зуурмагийг нүд орчим түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаана.
Энэ маск нь нүдний үрчлээг багасгаж, арьсыг сэргээх ажээ.
Нүдний хаван буулгах, нүдний доорх уутыг арилгах
Танд хэрэгтэй зүйл: 2 хүйтэн өндөгний шар, 1 ц.х цэцгийн зөгийн бал, 1 ц.х оливийн эсвэл чангаанзны тос.
Бүх орцуудыг миксерээр холиод нүд орчимдоо түрхэнэ. Бэлдэх, түрхэх гээд та хагас цаг орчим л зарцуулна, гэхдээ гарах үр дүн нь маш их.
Хуурайшиж, ядарсан зовхийг сэргээх маск
1 өндөгний шар, 1 цайны халбага оливийн тос болон тал нимбэгийн шүүсийг холино. Маскыг нүдэндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн сүүнд дүрсэн хөвөнгөөр цэвэрлээрэй.
Үр дүн – эрүүл, сэргэсэн арьс.
Өндөгний маск дээр сүү нэмэхэд үр дүн улам л сайжирна. Мөн хүүхдийн тэжээл маскыг хүчтэй болгоход тохиромжтой.
Ямар ч маск байсан цэвэрхэн будаггүй арьсан дээр түрхэнэ гэдгийг бүү мартаарай.