50 насандаа 30-тай мэт залуу харагдах, эрүүл арьстай байх нууцыг тэд мэддэг. Эрчүүд нь ч мөн адил гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба үргэлж сайхан харагдах аргуудыг мэддэг.
Солонгос бүсгүйчүүд, эрчүүдийн гоо сайхны аргуудаас судалж нууцыг нь хуваалцаж байна.
10 секундын дүрэм
Арьсаа цэвэрхэн, эрүүл, толигор байлгахын тулд шүршүүрээс гарсаныхаа дараа 10 секунд чийгшүүлэгч тосоо түрхэх юм.
Юу болох вэ: шүршүүрт орсоны дараа нүх сүвнүүд нээгддэг ба тос хурдан шингэдэг.
Бүлээн алчууртай массаж
Алчуураа бүлээн усанд чийглэж цэвэрлэсэн арьсан дээрээ тавин массаж хийх шугамын дагуу зөөлөн дарж өгнө. 15 минутын дараа алчуураа авч нүүрэндээ тэжээл өгөх бүтээгдэхүүнээ түрхэнэ.
Юу болох вэ: энэ нь цусны эргэлтийг түргэсгэж арьсны нүх сүвийг нээж арьсыг тань амьсгалахад тусална.
Жамсу арга
Нүүрний будгийг удаан тогтоцтой болгох, арьсыг гялтганасан тослог биш, зөөлөн харагдуулах онцгой арга юм. Эхлээд нүүрээ будаж нунтаг энгэсэгээ түрхэнэ. Үүнийхээ дараа савтай хүйтэн усанд 15-30 секунд дүрнэ.
Юу болох вэ: энгэсэг нүүрэнд нэгэн жигд тарж арьсанд чийглэг зөөлөн байдлыг бий болгоно.
Батганы эсрэг сахлын хөөс хэрэглэх
Санамж: сахлын хөөсөө сонгохдоо зөвхөн эмзэг арьсны хөөс сонгоорой.
Цэвэрлэсэн нүүрэндээ сахлын хөөс түрхэж хуруугаараа зөөлхөн үрэн 5-10 минут байлгаж угаана. Долоо хоногт 1-2 удаа хийгээрэй.
Юу болох вэ: солонгост, охидууд нүүрэн дээр гардаг тууралт, батгатай тэмцэхэд сахлын хөөс маш сайн арга болдог гэж үздэг. Энэ нь ялгаагүй л халдварын эсрэг бодис аж.
Далайн замаг
Нориг /хуурай улаан замаг/ тэжээл өгөх нүүрний маск болгон ашигладаг ба маск бэлтгэхэд хэдэн хэсэг замаг хангалттай. Үүнийгээ бүлээн усанд хийгээд нүүрэндээ 15 минут тавиарай.
Юу болох вэ: замганд арьс арчилгааны олон витамин бүрдлүүд агуулагддаг ба залуу насыг хадгалах мөн бактерийн эсрэг хүчирхэг шинж чанартай.
Нүүрний давсан тоник
Арьсны асуудлыг шийдэх тоникны жор бол энгийн: 1 ц/х далайн давсыг 1 аяга бүлээн усанд хийж сайтар хутгана. Үүндээ хөвөн даавуу дүрж угаасныхаа дараа нүүрээ арчина.
Юу болох вэ: далайн давс нь арьсыг халдваргүйжүүлж, хар толбыг арилган үрэвссэн хэсгийг намдааж өгдөг. Таны нүүр толигор сайхан болохоос гадна нүх сүв нь нарийсдаг. Хамгийн гол зүйл бол үрэвслийг дардаг.
Батганы наалт
Сүүлийн үед бүсгүйчүүд, загвар өмсөгчдийн дунд хит болоод байгаа энэ наалт нь арьсан дээр, нүүр будалтын дор харагдахгүй, 1-2 өдөрт таны нүүрэн дээрх батгыг арилгана. Онлайн дэлгүүрүүдэд зарагдаж дуусчээ
Юу болох вэ: халдварын эсрэг бүтэцтэй, наалт нь батгыг эмчлэнэ, ихэнхдээ шөнийн цагаар үрэвслийг намдаадаг.
Шар буурцагны сүү
Дорно зүгийхэн буурцагны сүүг гоо сайханд, гэртээ мөн бүтээгдэхүүнд өргөн ашигладаг. Нэгэн энгийн эртний арга бол: сүүндээ даавуу хийж чийглэн цэвэрлэсэн нүүрэндээ 15-20 минут тавина. 7 хоногт 1-2 удаа давтана.
Юу болох вэ: шар буурцагны найрлага нь өөх тосны булчирхайны үйл ажиллагааг тогтворжуулахад тустай ба арьсанд тэжээл өгч сэргээх үйлчилгээтэй.
Хүр хорхойн бүрхэвч
Үүнийг олон зууны турш арьсыг гүн цэвэрлэх эмчилгээ байдлаар хэрэглэж ирсэн. Долоовор хуруундаа хийж цэвэрлэсэн нүүрэндээ 10-15 минут массаж хийж өгнө. Онлайн дэлгүүрүүдэд зарагддаг.
Юу болох вэ: бүрхэвч нь үхсэн эсүүдийг устгаж, арьсыг дахин сэргээхэд дэмжлэг үзүүлж, арьсыг зөөлрүүлэн хар батгыг арилгаж мөн нүх сүвийг нарийсгаж өгдөг.