Суганы үс өдөр болгон л их ургаад байгаа мэт санагдах хүмүүс их байдаг. Байнга үсээ зулгаагаад байх нь таагүй мэдрэмж төрөх тул бид та бүхэнд маш энгийн аргыг зааж өгөх гэж байна.
Гэртээ та өөрөө бэлдээд хэрэглэх бүрэн боломжтой аргуудыг танилцуулахаар бэлдлээ.
Эдгээрийг хэрэглэснээс хойш арьс тань цайрч, зөөлрөх болно.
Арга 1: нимбэг, сахар
Маш үр дүнтэй арга.
2 х.х нимбэгийн шүүсийг 1 х.х сахартай хольж пастаг бэлдэнэ.
Зуурмагаа сугандаа түрхээд хэдэн минут байлгана.
Дараа нь бүлээн урсгал усаар угаана. Долоо хоногт хоёр удаа уг арчилгааг хийх бөгөөд үс багасаад байгааг та хэсэг хугацааны дараа анзаарна.
Арга 2: өндөг, эрдэнэ шишийн гурил
1 өндөг, ½ х.х эрдэнэ шишийн гурилыг зуурч паста бэлдэнэ.
Зуурмагийг сугандаа түрхээд хаттал нь байлгана. Дараа нь бүлээн усаар угаана.
Арга 3: сүү, куркума
1 х.х нунтаг куркума, 2 х.х сүүг зуурч паста бэлдэнэ.
Зуурмагийг сугандаа түрхээд хэдэн минут байлгасны дараа бүлээн усаар угаана.