Нүүрний арьсыг сэргээхийн тулд ихээхэн хөрөнгө, цаг зав зарцуулах ёстой гэж бодож явдаг бол та том эндүүрч байна.
Арьс чангалахын тулд зарим нэг хүнсний бүтээгдэхүүн ашиглахад л хангалттай.
Танд хэрэг болох зүйл гэвэл:
- ½ гадил
- 3 х.х овьёосны гурил + йогурт
- 1 х.х зөгийн бал
- 1 өндөг
Гадилаа нухаад өндөг, гурил, зөгийн балтай сайн зуурна.
Жигд зуурмаг болсны дараа нүүрэндээ 10-15 минут түрхээрэй. Түрхэхээсээ өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэн байна.
Гадил нь нүүрний арьсыг тэжээх бөгөөд үрчлээсийг багасгах үйлчилгээ үзүүлнэ.
Зөгийн бал арьсыг чийгшүүлнэ. Сүүн хүчил нь овьёосны гурилтай нэгдэж гайхалтай пилин/гуужуулагч болж өгнө.
Та тэвчээр гарган үр дүнг хүлээх хэрэгтэй, үр дүн ганцхан хэрэглээний дараа мэдэгдэхгүй. Гоо сайхны бэлэн бүтээгдэхүүн хэдий хурдан үр дүнгээ өгдөг ч гэлээ химийн хортой бодисоор дүүрэн байдаг. Бидний санал болгосон уг маск байгалийн цэвэр бүтээгдэхүүн тул ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй.