Зарим нэг хүмүүсийн нүд амархан хөхөрч, уутанцар үүсдэг.
Ядаргаа, дутуу нойр, стресс зэрэг нь нүдний доор хөxрөх xүчин зүйл болох ажээ. Цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол өөхний хуримтлал үүсэж үрэвсэх ч аюултай.
Нүдний энэ асуудал үүсгэхэд хүргэх өөр бусад xүчин зүйлс бий: генетикийн, харшлын, эмийн гаж нөлөө зэрэг болно.
Цаг алдалгүй нүдний хөxрөлт болон уутанцарыг арилгах хэрэгтэй. Анхан шатанд нь арилгаж чадвал та мэс заслаас зaйлсхийх боломжтой юм.
Энэхүү таагүй асуудлыг анагаах олон төрлийн эмчилгээ байгааг дуулгахад таатай байна.
Та бүхэнд гэрийн жороор нүдний хөxрөлт, уутанцарыг арилгахыг санал болгож байгаа бөгөөд эрүүл мэндэд гаж нөлөөгүйг гэдгийг дурьдмаар санагдлаа. Бэлдэхэд маш энгийн жор юм.
Нүдний доорх хар толбо болон уутыг арилгах байгалийн гаралтай бэлдмэлүүд
Төмс
Төмсний крахмал нь цайруулах үйлчилгээтэй. Усны агууламж өндөртэй тул арьсыг чийгшүүлж, үрэвсэлтэй тэмцэнэ.
Төмсийг 1,5 см зузаантай хэрчээд хөргөгчинд 10 минут байлгасны дараа гаргаж ирээд зовхин дээрээ 15 минут тавина.
Өргөст хэмх
Өргөст хэмх нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Таны хийх зүйл гэвэл өргөст хэмхээ 0,5 см зузаантай хэрчээд нүдэн дээрээ тавина. Бүлээсэхээс нь өмнө шинэ зүсмээр солиод байна. Энэ байдлаар 20 минут орчим нүдэндээ өргөст хэмх тавина.
Ногоон цай
Ногоон цай нь биеэс хорт бодис гадагшлуулах, биед шингэн хуримтлагдахаас сэргийлэхээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 2 аяга ногоон цай уухыг зөвлөе: өглөө, оройдоо тус тус нэг аяга.
Мөн ууттай ногоон цайг хандлаад хөрөхөөр нь нүдэн дээрээ тавьж болно.
Үнээ, ямааны сүү
Хөргөгчинд сүүгээ хийнэ. Хөрсөн сүүг хөвөнд шингээж хоёр нүднийхээ зовхин дээр 15 минут тавина. Дараа нь хүйтэн усаар нүдээ угаана.
Алим
Алимаа хөргөгчинд хийж хөргөөд хүйтэн алимны нухаш болтол нь халбагаар нухна. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угаана.
Алим нь булчин сулруулах үйлчилгээ үзүүлдэг учраас ядарсан нүүрний арьсыг амраахад нөлөөлдөг байна.
Зарим нэг зөвлөгөө:
Сайн нойрсож амарч байх хэрэгтэй. Ядаргаа уг асуудлын эх үүсвэр гэж үздэг. Хэрвээ сайн амарч чадахгүй бол нүдний доорх хөх толбо болон уутыг арилгаж чадахгүй.
Биед шингэн хуримтлагдах бүх зүйлээс зайлсхий, жишээ нь: давс, биеийн идэвхгүй байдал.
Усны хэрэглээг ихэсгэнэ, өдөрт ойролцоогоор 2 литр. Шингэнээ сайн авч байгаа бие махбодь хорт бодисоо хурдан гадагшлуулж чаддаг. Ингэснээр арьсны эрүүл байдал сэргэж эхэлнэ.
Байгалийн цэвэр хүнс хэрэглэнэ, жишээ нь ногоон цай ууж, ногоон өнгөт ногоо идээрэй.
Нарны хэт ягаан туяанаас нүүрээ хамгаалах, чийгшүүлэх тос байнга түрхэнэ.
Гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мөн анхаарна уу.
Нүдээ байнга нухах муу дадал зуршил байгаа бол салаарай. Олон хүмүүс өдрийн турш нүдээ нухалдаг, нухалж байгаагаа ч мэддэггүй. Нүдээ нухалснаар нүдний нарийн хялгасан судаснуудыг гэмтээхэд хүргэдэг байна.