in ,

Эмэгтэйчүүд арьсаа арчлахдаа эдгээр 7 алдааг гаргадаг нь хөгшрөлтийг илүү хурдасгадаг тул яг одооноос анхаарах хэрэгтэй!

Толигор зөөлөн арьстай байхын тулд маш их мөнгө төлөх ёстой гэж бодож явдаг бүсгүйчүүд байдаг. Үнэндээ бол тийм биш ажээ.

Арьсныхаа залуу, эрүүл төрхийг хадгалахын тулд хийж буй арчилгаандаа гаргадаг 7 алдааг танилцуулж байна.

1. Байнга нүүрний скраб ашиглах

Нүүрний арьсны гадна давхаргыг гэмтээх скрабын оронд хүчиллэг бодис ашиглана. Хүчиллэг бодис нь арьсны бохир, хуучин эсийг салгадаг.

 

2. Үрчлээний тос түрхэж байгаа нь хангалттай гэж боддог

Үрчлээнээсээ бүрэн сална гэвэл мэс заслын ширээн дээр л гарч сална. Өөр арга бол байхгүй. Харин үрчлээ гарах насыг хойшлуулахыг хүсэж байгаа бол байнга арьсаа чийгшүүлж байна уу.

 

3. Нүүрээ угаагаад үрж арчдаг


Нүүрээ угаасны дараа хүчтэй үрэх хэрэггүй, арьс илүү хуурайшихад хүргэнэ. Усыг нь дарж аваад өөрөөр нь хатаана. Алчуур нь зөвхөн нүүрэнд зориулсан хувийнх байна.

 

4. Задгай үстэй унтдаг

Үс өдрийн турш өөртөө бохир, тосыг хуримтлуулдаг. Ингээд задгай бохир үс шөнийн турш таны нүүрний арьсыг бохирдуулна.

 

5. Дэр болон дэрний уутанд анхаарал хандуулдаггүй

Арьсны үхэжсэн хэсгийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Үүнээс гадна, тоос, тоосны хачгийг цэвэрлэнэ.

 

6. Шавран маскыг тоодоггүй

Цагаан шавар ямар ч төрлийн арьсанд тохирно. Арьсны өнгийг сэргээж бохир, батганаас цэвэрлэнэ.

 

7. Хоолны цэсэнд жимс, ногоо бага байх


Байгалиас танд өгсөн бэлэг – арьсны өнгийг сэргээхэд тусална. Мөн зөөлөн борлоход ч нөлөөлнө.

  • Брокколи. Наранд түлэгдсэн улайлтыг зөөлрүүлнэ.
  • Улаан лооль болон чангаанз. Нарны туяанаас хамгаалж, наранд шарсан бие жигд борлоно.
  • Лууван, тоор. Удаан хэрэглэвэл наранд шарсан төрхийг удаан хадгална.

Асуудлыг шийдэхийн оронд нуун далдалж байна


Нүүрэн дээр гарсан аливаа асуудлыг удаан хугацаагаар нуун далдалж яваа бол мэргэжлийн эмчид үзүүлэх шалтгаан болно. Ямар шалтгааны улмаас таны нүүрэн дээр байнга батга гарч үрэвсээд байгаагийн шалтгааныг олохыг зөвлөж байна.