in ,

Энэхүү 7 төрлийн тос нь таны харагдах байдлыг 7 хоногийн дотор эрс өөрчлөх болно

Нэг мэдэхэд л амралт хаяанд ирсэн байдаг. Урьдчилан төлөвлөж байгаагүй юм шиг л гэнэт хувцас хунараа чемоданд хийж аваад аялалд гарахаар сандарна.

Амралтанд бэлдэхээс гадна гадна төрхөө арчлахад зориулсан 7 тосыг танилцуулж байна.

 

Гүнждийн тос – эрүүл шүд

Гүнждийн үрнээс гаргаж авсан тос нь поливитамины хүчил болон микро элементүүдээр баялаг. Уг тосоор амаа зайлахад шүд цайруулах, буйл, амны хөндий болон хэлний эрүүл орчинг үүсгэхэд нөлөөлдөг. Гол дүрэм – тосыг зөв ашиглах.

 

Ам зайлах заавар

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 х.х гүнждийн тос
  • ½ ц.х сод
  • ¼ стакан бүлээн ус

Хэрхэн зайлах вэ:

  • Амандаа тос хийж 15-20 минут байлгана, яг хатуу чихэр хүлхэж байгаа мэт.
  • Тосоо нулимж хаяна.
  • Тос шүдийг цайруулсан байна. Хэрвээ цайраагүй бол зайлах цагийг уртасгана.
  • Содын уусмалаар амаа зайлаад шүд, хэлээ цэвэрлэнэ.

 

Үсний ургалтыг сайжруулах гибискусын тос

Эмзэг үсний хувьд гибискус цэцэг эрдэнэс л гэж ойлгож болно. Үсний коллагенийг нэмэгдүүлэх, харин тосонд агуулагдах амино хүчил нь үсэнд шим тэжээл өгч, үсний угийг бэхжүүлдэг байна. Жижиглэн хатаасан цэцгийн дэлбээ нь үсний “нойрмоглох” угийг сэргээж ургалтыг нэмэгдүүлнэ. Үсний угт ийнхүү нөлөөлж байгаа нь үсийг өтгөн болгодог ажээ.

 

Гэрийн шампунь хийх заавар

  • 100 мл өөрийн хэрэглэдэг шампунь дээр 3 дусал гибискусын эфирийн тос хийнэ
  • Нойтон үсэндээ шампуниа түрхээд иллэг хийнэ. Шампунийг 2-3 минут байлгана.
  • Бүлээн усаар угаана. Шаардлагатай гэж үзвэл давтаж болно. Төгсгөлд нь өөрийнхөө хэрэглэдэг ангижруулагч, бальзам түрхэж угаагаарай.

Хэрвээ та цайвар үстэй бол энэ тосыг хэрэглэхээсээ өмнө үсчинтэй зөвлөөрэй: тосон хэлбэртэй ч гэсэн гибискус будах үйлчилгээтэй байдаг ажээ.

 

Касторовын тос – өтгөн хөмсөг, сормуус

Энэ тосонд ганц л дутагдалтай тал бий – үнэр. Бусдаар бол бөөн ашиг тус: тосны бодис эсийн хэмжээнд нөлөөлнө, линолын хүчил нь үс уналт, хуурайшилт зэргээс хамгаална.

 

Ид шидийн тушь

  • Хөмсөгний будагны сав
  • 3-5 мл касторовын тос

Хэрхэн хэрэглэх вэ:

  • Бараг ихэнх тушь силиконы агууламжтай байдаг бөгөөд энэ нь өндөр хэмд хайлдаг. Тийм учраас будагны саваа халуун усаар сайтар угааж цэвэрлэнэ.
  • Цэвэрлэсэн савандаа тосоо хийж дулаан газар хадгална, халуун газар биш шүү.
  • Унтахаасаа өмнө хөмсөг, сормуусандаа тос түрхэнэ.
  • Долоо хоногийн дараа та анхны өөрчлөлтийг харах бол хоёр долоо хоногийн дараа – хөмсөг тань мэдэгдэхүйц өтгөрсөн байна.

 

Маалингийн тос – детокс

Бидний өвөг дээдсийн үеэс уг тосны ашиг тусыг мэддэг байсан. Тосны хүчил, амин дэм, калийн агууламж өндөртэй. Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэнэ. Долоо хоногийн турш уг тосыг зохих хэмжээгээр байнга хэрэглэвэл бодисын солилцоо сайжирна. Үр дүнг нь мэдрэхийн тулд үндсэн хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй ажээ.

Тосыг хэрхэн уух вэ:

  • Өглөө өлөн дээрээ 1 ц.х. Хүйтэн усаар даруулж болно. Хагас цагийн дараа өглөөний цайгаа ууна.
  • Оройн хоолноос 30-40 минутын өмнө өглөөний хэмжээгээр ууна.
  • Долоо хоногийн дараанаас хэмжээг нь 1 х.х болтол нь ихэсгэж болно.

 

Цайны модны тос – батганы эсрэг

Үрэвсэл, нян, мөөгөнцөр, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тослог болон холимог арьсны арчилгаанд өргөн хэрэглэдэг ажээ.

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 ц.х овьёос
  • 2 ц.х гоо сайхны шавар
  • 20 мл тараг
  • 2 дусал цайны модны тос

Хэрхэн хэрэглэх вэ:

  • Овьёос, шавар, таргаа сайтар холино.
  • Тосоо нэмж сайтар хутгана.
  • Нүүрэндээ 15-20 минут байлгана.
  • Хүйтэвтэр усаар угаана.

 

Оливийн тос – зөөлөн өсгий

Оливийн тос дотор эрхтэнд сайн – элэг, гэдэс ходоод мөн холестериний хэмжээг буруулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна нүүр, биеийн арьсыг гайхалтай зөөлрүүлнэ. Үс, хумсанд тэжээл өгнө.

Танд хэрэгтэй зүйл:

  • 200 мл оливийн тос
  • 5 дусал нимбэгийн шүүс
  • Йодтой спирт

Хэрхэн хэрэглэх вэ:

  • Тосоо бага зэрэг халаана.
  • Нимбэгийн шүүсээ нэмнэ.
  • Хөлөө 10-15 минут дүрнэ.
  • Хөлөө йодтой спиртээр арчсаны дараа чийгшүүлэгч тос түрхэнэ.
  • Үр дүнг мэдэгдэхүйц байлгахын тулд арчилгааны дараа ноосон оймс өмсөөрэй.

 

Бүйлсэн самрын тос – хумс

Арьсны эд эсийг сэргээхийн тулд өдөр болгон хэрэглэсэн ч болох тос юм. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэгддэг.

 

Хумсны ванн

Танд хэрэгтэй зүйл:

  • 250 мл бүлээн ус (40-45 хэм)
  • 1 х.х бүйлсэн самрын тос

Хэрхэн хэрэглэх вэ:

  • Усанд тосоо дусааж гараа хийнэ.
  • 10 минут байлгасны дараа цаасан алчуураар арчина.
  • Уг арчилгааг орой болгон хийж болно.

Шим тэжээлийг нь ихэсгэхийн тулд эмчилгээний зориулалттай тос (50 мл бүйлсэн самрын тос + 30 дусал лавандагийн эфирийн тос + 15 дусал нимбэгийн шүүс) түрхэж гартаа иллэг хийгээрэй.

Тайлбар: Үр дүнг баталгаажуулахын тулд тосыг 1 долоо хоногоос илүүтэй хэрэглэнэ. Эсвэл өдөр тутам түрхдэг тос, шампунь, ангижруулагч зэрэгтээ нэмж болно. Зарим нэг төрлийн тосыг дотуур ууж хэрэглэх боломжтой.

Анхаарах: Хэрэглэхээсээ өмнө заавартай танилцаж, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *