Духны болон нүдний үрчлээ амархан арилдаг гэж үздэг. Духны арьсыг татсанаар үрчлээ арилах хэдий ч босоо үрчлээ гарах нөхцөл болдог.
Духан дээрх шинэ үрчлээ тэр болгон мэдэгддэггүй. Эсрэгээрээ, арьсны уян хатан чанар нь дээд зовхийг татаж нүдийг томруулдаг.
Хүмүүстэй харилцахад нүүрэн дээрээ сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй – энэ нь үрчлээ үүсэх эсэхэд нөлөөлнө. Духны булчинг анхаарлынх гэж үзэх бол үүний антагонист нь нүдний дээд булчингууд буюу сэтгэн бодох булчин юм. Өөрөөр хэлбэл аливаа зүйл тунгаан бодож байгаа нүүрний хувирал духны үрчлээг багасгахад нөлөөлөх ажээ.
Духны булчинг сэтгэл хөдлөл эсвэл биеийн хүчний дасгал хийж байхад ажиллуулах нь нүдний тойрог булчингийн холбоосыг суллахад нөлөөлнө. Духны булчинг огцом хүчтэй чангалахад үүний антагонист байдал суларч духны үрчлээснүүд тодорно.
Нүдний дээд булчинг чангалахын тулд дараах дасгалыг хийхийг зөвлөж байна:
- Долоовор хуруугаараа хөмсөгний дээр дарж нүдээ анина.
Хуруу байгаа газрын булчин эсэргүүцэл үзүүлэх ажээ.
Дасгалыг удаанаар 3-6 удаа гүйцэтгэнэ.
Мөн дараах нүдний дасгалууд үр дүнтэй болно:
- Зураг дээр үзүүлсэн шиг II-III-IV хурууг байрлуулна. II хуруу нүдний дотор талд, III хуруу нүдний дээд хэсгийн дунд, IV хуруу нүдний дотор буланд.
- Зовхио буулгана: хуруугаараа арьсыг дарж эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Дасгалыг 3-6 удаа хийнэ.