Богино үсийг хүсэх эсвэл үс засалтад их цаг зарцуулах хүсэлгүй бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Энэ улирал богино үсний загвар давамгайлна. Амархан хатна, янзлахад амар, спортоор хичээллэхэд саад болохгүй – орчин үеийн бүсгүйд өөр юу хэрэгтэй юм бэ?
Ийм учраас л богино үс алдаршсан ажээ. Та бүхэнд богино үсний засалтуудыг танилцуулж байна.
Боб
Одоо ч алдартай хэвээр л байна. Шулуун болон бага зэргийн буржгар үсэнд тохиромжтой. Янзлахад хялбар, үсний сэнс, брашинг байхад л хангалттай.
Боб засалт нь хун хүзүүг тодосгож өгнө. Уртын хувьд харилцан адилгүй: урт, богино. Хэлтгий чёлк төрхийг улам чимнэ.
Каре-боб
Шилэн хүзүүгээр богино, урагшаа уртсаж ирнэ. Асимметрийн хэлбэр оруулж зоригтой дүр төрхтэй болж болно.
Хэрвээ та шулуун үстэй бол ийм засалт үнэхээр тохиромжтой. Энэ засалт таны нүүрийг нарийхан харагдуулна.
Каре
Уг засалтыг моодноос гарсан гэж бодож байгаа бол андуурч байна. Асимметрээр засуулбал энэ улирал та гайхалтай харагдана. Бараг бүх бүсгүйчүүдэд зохино.
Замбараагүй засалт
Тийм ээ, богино үсний засалтад дээгүүр ордог. Дурын төрхөд хувирах боломжтой. Уг үсний засалтыг янзлахад ур чадвар төдий л шаардахгүй. Замбараагүй байдал нь өөрөө чимж өгнө. Нарийхан эсвэл шингэвтэр үстэй бүсгүйчүүдэд илүү тохирохоос гадна анхны үрчлээ гарч байгаа бүсгүйчүүд энэ засалтыг их сонгодог.
Pixie
60-аад оны үеийн загвар бөгөөд өнөө цагт моод болон эргэн ирж байна. Пикси нь эмх цэгцтэй харагдуулдаг. Дух руу унжих багахан үс нь бүсгүй таныг чимнэ. Энэ засалтыг өөрийн хүссэнээр янзалж болно, шулуун, буржийлгах эсвэл ретро загвар гаргаарай.
Гарсон/хөвгүүн
Зэрлэг гэж хэлж болно. Богинохон хэдий ч янзлах олон хувилбартай. Романтик, загварлаг эсвэл наснаасаа үл шалтгаалан залуу харагдахыг хүсэж байгаа бүсгүй бүрт тохирно.