in ,

Унтаж байх үедээ хүртэл арьсаа арчилж үзэсгэлэнтэй болох 7 арга

Шөнө – гоо сайхандаа анхаарал тавих хамгийн боломжтой цаг. Энэ л цагаар бие эрхтэн шинэчлэгдэх ажиллагаагаа хийдэг тул аливаа эмчилгээ, арчилгаа өндөр үр дүнтэй байна.

Цагийг дэмий өнгөрөөлгүй гоо сайхандаа анхаарал тавих 7 аргыг бэлдлээ.

 

Зуун настын шүүсээр нүүрний маск бэлдээрэй

Зуун настын шүүс нь арьс цайруулах, батга арилгах, үрчлээ багасгах зэрэг арьсанд эерэгээр нөлөөлөх бүхий л үйлчилгээг үзүүлнэ. Зуун настын суурин дээр хийсэн өөрийн арьсны онцлогт тохирох маскыг сонгоно: хуурай, тослог эсвэл холимог. Долоо хоногтоо 2 удаа шөнөдөө тавих боломжтой.

 

Нүдэн доороо Е амин дэмтэй маск тавих

Нүдний доорх арьс хуурай бөгөөд нимгэн тул эрт үрчлээ суудаг. Эрт үрчлээ суухаас хамгаалж та Е амин дэмтэй маск нүднийхээ доор тавина. Эмийн сангуудад зарагдаж байгаа Е амин дэм – тосон эсвэл хатуу хэлбэрээр. Илүү үр дүнд хүрэхийн тулд загасны эсвэл оливийн тос нэмж болно.

Е амин дэмийг болгоомжтой хэдхэн дуслаар хэрэглэнэ: тунг хэтрүүлэн хэрэглэвэл хавагнах, арьс цочирч болзошгүй. Долоо хоногтоо 1 удаа хэрэглэнэ.

 

Сормуус, хөмсгөндөө кастровын тос түрхэнэ

Оо энгэсэг түрхдэг хуучин багсаа сайтар угааж цэвэрлэнэ. Кастровын тосонд дүрээд хөмсөг, сормуусандаа түрхээрэй. Өтгөн, урт болно.

Унтахаасаа өмнө байнга түрхэж болно.

 

Кокосын тос урууландаа түрхэнэ

Хуурайших уруулыг кокосын тос эмчилж чадна. Уг тос нь удаан шингэх тул унтахаасаа өмнө урууландаа түрхээд унтаарай. Өглөө таны уруулын будаг гайхалтай шингэх болно.

Кокосын тосыг цэврээр нь шууд урууландаа түрхэж болохоос гадна кокосын суурьтай уруул чийгшүүлэгч тос байсан ч болно.

 

Үсээ чийгшүүлнэ

Үс өдрийн турш гадна орчны таагүй нөхцөлтэй тулгардаг тул үсийг ч мөн сэргээх хэрэгтэй. Өнгөгүй, цахилгаанжих үс – чийгшил дутсаны шинж тэмдэг юм.

Гоо сайхны дэлгүүрүүдэд үс чийгшүүлэх тусгай шүршдэг бодисууд их бий. Гэрийн нөхцөлд өөрөө ч бэлдэх боломжтой: алимын уксус, ус, шүрших сав.

 

Гарын арьсыг зөөлрүүлэх

Гарын арьсаа зөөлөн, булбарай болгохыг хүсэж байвал:

  • Гараа угаагаад скраб түрхэнэ. Иллэг хийгээд угаана.
  • Гараа хуурай болтол нь арчаад чийгшүүлэгч тос зузаан түрхэнэ. Хурууны завсраар сайн түрхээрэй.
  • Бээлий өмсөөд унтана. Тусгай спа-бээлий ч өмсөж болно.
  • Өглөө сэрээд бээлийгээ тайлж хумс, хумсны маханд зориулсан тос түрхээрэй.

 

Хөлийн улны хатуурсан хэсэг

Халуун зун ирсэн тул хөлөө бэлдэх цаг болсон байна. Хатуурсан, хагарсан хөлийн улыг оливын эсвэл кокосын тос сайн арчилж чадна.

  • Хөлөө эхлээд скрабаар үрээд хуурай болтол нь арчина.
  • Оливын эсвэл кокосын тос уландаа түрхэж цэвэр ноосон оймс өмсөнө. Оймстойгоо унтана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *